Зүрхний мэс заслын өндөр ур чадвар шаардсан тохиолдлуудад Люксембургийн профессорын багтай хамтарч мэс засал хийв

Admin
2024/04/22
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь  Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэх чиглэлээр Люксембургийн Их Гүнт улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Люксембургийн профессорын насанд хүрэгч болон хүүхдийн зүрхний мэс засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хараахан бие даан эмчлэх боломжгүй зүрх, том судасны нарийн төвөгтэй мэс заслын тохиолдуудад тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай хамтран энэ сарын 14-19-ний өдрүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Эмч нарын хамтарсан баг нарийвчилсан үзлэг оношилгоо, мэс заслын заалттай 20 эмчлүүлэгчид зөвлөгөө өгснөөс гадна 7 том хүн, 3 хүүхдэд яаралтай мэс заслын тусламж үзүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь ховдол хоорондын таславчийн цоорхой, уушгины артерийн даралт ихсэлт хавсарсан хүнд хэлбэрийн хүүхдийн зүрхний хөх гажиг, насанд хүрэгчийн титэм судасны хүнд хэлбэрийн шохойжилт нарийсалт, гурван хавтаст хавхлагын нарийсал митрал хавхлагын нарийсалтай хавсарсан хавхлагийн гажиг, гол судасны өгсөх хэсэг болон нумын цүлхэн, хүнд хэлбэрийн шохойжилт бүхий зүрхний ховдлын агшилт буурсан конструктив перикардит зэрэг зүрхний мэс заслын өндөр ур чадвар, туршлага шаардсан зүрхний олдмол гажгийн төвөгтэй, хараахан бие даан хийх боломжгүй тохиолдлууд юм. Түүнчлэн Зүрхний митрал хавхлагын мэс заслын дараах зүрхний ховдлын дутагдлын шалтгаан, түүнийг засах арга техник, зүрхний мэс заслын нээлттэй хагалгаанд ЭКМО ашиглах талаарх онол дадлага, хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Дашрамд дурдахад УГТЭ-т Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН007 төсөл амжилттай хэрэгжиж байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27