Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлүүдийг арилгуулж байна

Admin
2024/04/22
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж байна. Хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд барилга, дэд бүтэц, барилгын гадна орчны аюулгүй байдлын чиглэлээр хээрийн судалгаа хийсэн. Судалгаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулаагүй, барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй, эрх бүхий байгууллагаас олгодог баримт бичгийн зөрчилтэй, нийтийн эзэмшлийн газарт илүү хашаалсан, явган зам, авто зам эвдэлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, - Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, иргэн Д.Пүрэвдоржийн зургаан давхар орон сууцны барилгын түр хашааны стандарт шаардлага хангахгүй, барилгын орчны аюулгүй байдал алдагдсан зөрчлийг арилгалаа. - Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын гадна хашаа стандартын шаардлага хангаагүй, явган замгүй, нийтийн эзэмшлийн газарт хамгаалалтын тор тавьсан зөрчлийг арилгав. - Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, “Таван булаг Хөгжил Констракшн” ХХК барилгын түр  хашаа стандартын шаардлага хангахгүй байсан зөрчлийг арилгалаа. -Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, “Аргамаг” ХХК-ны барилгын түр хашаа стандартын шаардлага хангахгүй байсан зөрчлийг арилгав. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Мөн шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгана.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27