Үндэсний үйлдвэрлэгч Витафит Милк компани нээлттэй 150 ажлын байр зарлалаа

Admin
2024/05/03
Дэлхий нийтээр тохиосон цар тахлаас хойш нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж байна. Нас, хүйс, боловсролын түвшин үл харгалзан бүх хүний амьдралд нөлөөлсөн энэ үйл явдал Монгол улсад аль нам засаглаж, ямар тогтолцоо үйлчилж байхаас үл хамааран хүнсний хэрэглээгээ дотоодоосоо хангаж чаддаг байх ёстой гэдгийг ойлгуулсан билээ. Гэсэн хэдий ч хүнс үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн хүний нөөцийн хомсдол маш их байна. Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер, механикийн мэргэжилтэн бэлтгэдэг улсын сургуулиудын ангийг жилдээ гурваас таван оюутан л төгсөж байх жишээтэй (албан ёсны тоо баримт). Мэдээж ямар ажил мэргэжил сонгох нь хувь хүний сонголт боловч бид хүнсний салбарын ажиллах хүчнийг бодлогоор дэмжих хэрэгтэйг, ажиллах хүнгүй болсон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Нөгөө талаас хэрэглэгчдийн зан төлөв маш чухал. Ард иргэдийн шууд хэрэглэх хүнс үйлдвэрлэх нь маш хариуцлагатай ажил бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжийг судлан оруулж ирээд  Монгол хүний амтлах мэдрэмжид нийцсэн амт, биед хэрэгтэй эрдэс бодис, шим тэжээлтэй жорыг зохиох зэргээр  бүх зүйлийг стандартын дагуу хийх нь маш нарийн ажил байдаг. Тиймээс хүнсний салбарын мэргэжилтнүүд ажлынхаа алхам бүрд хариуцлагатай байж, хамтын хүчээр их ажлын ард гардаг. Эдгээр залуус үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрдээ бүрэн итгэлтэй байдаг учир  бахархал дүүрэн гэр бүл, үр хүүхдүүддээ авч очдог билээ. Витафит милк ХХК-ийн хувьд ISO 22000:2015 олон улсын Хүнсний аюулгүй байдлын стандартыг 2018 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлж, жил бүрийн аудитын шалгалтыг амжилттай давдаг, үлгэр жишээ үйлдвэр юм. Өдгөө бид “Итгэл даасан эрүүл хэрэглээг үр хойчдоо өвлүүлнэ” алсын хараан дор нэгдэж ажиллаж буй. Манай компанийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээж, хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллахыг уриалж байна. Бид танд тогтвортой ажлын байр, тасралтгүй сурч хөгжих боломж, үргэлж өсөн нэмэгдэх цалин урамшуулал, шударга үнэлгээний систем, ажлын зөв зохистой хуваарилалт, уян хатан цагийн систем, харилцааны хамгийн тухтай орчин нөхцөл, бие биеэ дэмждэг хамт олон, тав тухтай орчин нөхцөлийг санал болгож байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27