Ц.Даваасүрэн: Орлого багатай иргэдийг ипотекийн зээлд хамруулахыг зорьж байна

Admin
2024/05/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Улмаар ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн ипотекийн зээлээр орон сууцны санхүүжилтийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад Төрийн орон сууцны корпорацын захиалгаар орон сууц барьж, тухайн байрыг зээлэх хэлбэрээр шинэ орон сууцжуулалтын боломжийг оруулж ирж буй. Өмнө нь ихэвчлэн орлогын боломжтой иргэд ипотекийн зээл авч байсан. Судалгаанаас харахад өрхийн сарын орлого нь 2.1 сая ба түүнээс дээш орлоготой айлууд ипотекийн зээлд хамрагджээ. Харин үүнээс доош орлоготой айл өрхүүд хамрагдаагүй. 2013-2024 онд нийт 7.6 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг 104,000 айлд олгосон байгаа юм. Тэдний сарын орлого нь хоёр саяас дээш байсан гэсэн үг. Хоёр саяас доош орлоготой өрхүүд орон сууцны зээлд хамрагддаггүй гэсэн үг. Тиймээс үндэсний орон сууцны тухай бодлогын хүрээнд Ахмад настнууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Залуу гэр бүлүүдийг хамруулахыг зорьж байна. Тухайлбал залуу гэр бүл эхлээд метр квадрат багатай, жижиг орон сууцанд амьдарч байгаад яваандаа орон сууцаа сайжруулж болно. Тиймээс дээр дурдсан бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг хуулиар шийдэхээр болж байгаа. Төрийн орон сууцны корпорац, Үндэсний орон сууцны корпорацаас метр квадратыг нь хямд үнэлгээтэй орон сууцнуудыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлнэ гэсэн үг. Магадгүй 20-оос дээш жилээр тухайн орон сууцыг зээлнэ. Мөн зарим иргэнд түрээслүүлж болно. Метр квадрат багатай орон сууцыг түрээсэлж байгаад амьдрал нь дээшилж, орлого нь нэмэгдээд ирэхээр байрныхаа нөхцөлийг сайжруулж болно. Орлогын хувьд боломжгүй байгаа иргэдийг хамруулсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлнэ " хэмээлээ. Тэрбээр үргэлжлүүлэн дараах тоон мэдээллийг танилцуулсан юм. 2022 оны мэдээллийг харахад манай улсын 941,000 өрхийн 32 хувь буюу 302,000 өрх инженерийн дэд бүтэц хангагдсан орон сууцанд 29.7 хувь буюу 279,639 өрх нь гэр хороололд 38.2 хувь буюу 359,671 иргэн гэрт амьдарч байгаа юм. Нийслэлд 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Ялангуяа гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн дунд орлогын боломжгүй, ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа тохиолдол нэлээд бий. Цаашдаа орон сууцны санхүүжилтийн зээлд эдгээр иргэн хамрагддаг болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэннэмж ярилаа.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27