Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

Admin
2024/06/25
Хотын захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, "Меридиан" ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл барилгын суурийн ажил дуусаагүй байгаа юм. Энэ нь тус хорооны оршин суугчдын орчны аюулгүйд нөлөөлж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаарх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг цуцаллаа. Хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр албан ёсоор цуцалж байна. Уг газрыг цаашид хэрхэн ашиглахыг оршин суугчдын саналаар шийднэ. Тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулах саналыг хэлсэн. Дүүргээс газрын ашиглалтын талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг үндэслэж, бүтээн байгуулалт хийнэ. Харин "Меридиан" ХХК-тай дахин маргаан үүсгэхгүй. Тухайн компанийн газрын асуудлыг Сэлбэ дэд төв орчимд шийдвэрлэж өгнө” гэв. Мөн тус хорооны 2А байрны баруун талын газрын сонсох ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27