УГТЭ, Вирту сангий эмч нартай хамтран хүнд өвчтэй 13 хүүхдэд хагалгаа хийлээ

Admin
2024/07/02
Улсын Гуравдугаар төв эмнэлэг ба Олон улсын “Вирту” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч проф. Реза Яассари, Саади Гатан нарын эмч нарын баг хэрэглэх багаж хэрэгслээ авч ирэн 2024.06.01-2024.06.15-ны өдрүүдэд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллав. Тасгийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж, нийт 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, нарийн, төвөгтэй хүнд мэс заслууд хийгдсэн ба үүнээс 13 хүүхдэд мэс засал хийсэн байна. Тархины чамархайн дэлбэнгийн хавдар, хатангиршил, сорвижил, тархины гадаргын дисплазийн шалтгаант эмэнд тэсвэртэй уналт таталттай эмчлүүлэгчид эпилепсийн голомтыг тайрч авах, амигдалагипокампэктоми, каллозотомийн мэс заслууд хийв. Мөн олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой өдөрт олон удаа таталт өгч байдал нь хүндэрч байгаа 5 настай хүүхдэд гемисферотоми буюу тархины талбөмбөлгийг нэлэнхүйд нь суурийн зангилаанаас нь салгах мэс засал манай улсад анх удаа хийгдсэн. Мэс заслын дараа хүүхдэд уналтын тоо буурсан, түр зүүрын саа үүссэн нь сэргэж эхэлсэн эерэг үр дүн гарчээ. Тархи усжилттай хүүхдүүдэд тархины 3-р ховдолын доод ханыг нээж суваг үүсгэх, хажуу ховдлын судсан сүлжээг түлэх мэс заслууд хийгдсэн. Мөн тархины ховдол доторх хавдраас дурангаар дээж авсан. Хүзүүний олон нугалам хамарсан өмнөд болон арын бэхэлгээт мэс засал, нугасны АВМ, хүзүүний түвшин дэх нугасны том хавдар, гулсалт болон нурууны мурийлт засах зэрэг мэс заслууд хийсэн. Тасгийн эмч нарт “Хүзүүний спондилоз” сэдвээр Реза Яасари эмч лекц уншиж, “Эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” хуралд Саади Гатан эмч “Эпилепсийн мэс засал” сэдвээр илтгэл тус тус тавьжээ. Хийсэн мэс заслын жагсаалт: Таталтын голомт тайрах мэс засал-12 Тархины дурангийн мэс засал/ETV,CPC/-2 Нугасны өөхөн эдийн хавдар авах-1 Нугасны ивэрхий нөхөх-2 Арнольд Киарын гажиг засах. Тархи, нугасны дарагдал чөлөөлөх-1 Хүзүүний түвшин дэх нугасны хавдар авах мэс засал – 1 Хүзүү сээрний арын бэхэлгээт мэс засал-6 Хүзүүний нугалмын хугарал бэхлэх – 2 Хүзүүний хиймэл жийргэвч, өмнөд бэхэлгээт мэс засал – 4 Нурууны мурийлт засах мэс засал-1 Нугасны АВМ авах мэс засал - 1 зэрэг мэс засал тус тус хийгдэж эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20