Есдүгээр сард сэрүүсэж хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Admin
2024/09/09
Есдүгээр сарын агаарын дундаж температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +2…+8°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12…+18°С, бусад нутгаар +8…+12°С дулаан байдаг (Зурaг 1). Есдүгээр сарын агаарын дундаж температур 1979–1997 оны хооронд буюу 18 жил (1988 он ОЖД–ийн орчим) дарааллан нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол 1998, 2000–2003, 2005–2008, 2010, 2016, 2019-2023 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна (Зурaг 2). Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна (Зурaг 3). Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1982–1984, 1987–1989, 1991–1994, 1998–1999, 2003, 2015–2016, 2018, 2021, 2023 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. Харин 1980, 1995–1997, 2000–2002, 2004–2014, 2019, 2022 онууд харьцангуй бага хур тунадастай байсан байна (Зурaг 4).Зураг 4. 9–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2–3 нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна. Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна. Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 5, 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй банйа. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. ЗӨВЛӨМЖ Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2–3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3–4 нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27