Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв

Admin
2024/09/16
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны долдугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүж ял оноов. Тус шүүхээс мэдээлснээр “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар шүүхээс “…Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн тайлбарыг зүүжээ. Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэсэн хоёр үйлдэл, зүйлчлэл дээр хэвлэл мэдээллийн салбарынхан, цаашлаад олон нийт, төр ч анхаарах учиртай. Ер нь сэтгүүлч гэж хэн бэ. Ийм асуулт зүй ёсоор тавигдана. Н.Өнөрцэцэгийг буруутгасан мөрдөх байгууллага, түүнд хяналт тавьж ажилласан прокурорууд, ял шийтгэсэн шүүх “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан”, “…Мэдээллийг олон нийтэд тараасан” гэдгийг чухам юу гэж ойлгодог вэ. Хариулт нь, энэ бол сэтгүүлчийн хийдэг ажил юм. Чухамдаа сэтгүүлч, сурвалжлагч, тэр дундаа эрэн сурвалжлагч бол олон нийтийн мэдэх боломжгүй мэдээллийг олж мэдээлэх, хүргэх үүрэгтэй ажилладаг. Тэр хэрээр тухайн сэтгүүлчийн чансаа харагддаг Ялангуяа “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэдгийн тухайд төрийн нууцаар халхавчлаад тэрбум тэрбум, их наядаар нь хүртэл хулгай хийчихсэн баримтууд захаар нэг хөглөрч байгаа ийм үед тэр мэдээллийг олж авсан сэтгүүлчийг “…Мэргэжлийн үүргээ маш сайн гүйцэтгэсэн” гэж дүгнэхээс өөр аргагүй. Дээрээс нь төрийн нууцыг харж хямгаддаг субьект нь сэтгүүлч сурвалжлагч нар биш юм. Харин түүнийг хамгаалах үүрэг нь хуулиар өөр субьектүүдэд оногдсон. Тэр утгаараа, Монголын шүүх сэтгүүлчийг ингэж “…Төрийн нууцыг хадгалсан”, “…Мэдээлэл тараасан” гэж буруутган яллаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдсан хэрэг бөгөөд Эрүүгийн хууль дахь эдгээр зүйлчлэлийн буруутныг олж тогтоож чадаагүй гэсэн үг. Тиймээс энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэгийг дарж авах, амыг нь хаах гэсэн, түүнд зориулсан үйлдэл болж таараад байна. Тэр хэний замд хөндөлсөж, хэний эрх ашгийг хөндсөн бэ. Баталгаатай хэлэхэд, “…Энэ бүхэн хэлмэгдүүлэлт байсан” гэдэг нь хожмоо, тун удахгүй ч ил болж мэднэ. Б.ДАМДИН-ОЧИР Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27