Х.Нямбаатар: 2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна

Admin
2024/09/30
Одоогийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болж байгаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн судлаач Э.Одонтуяатай ярилцлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүд гурван төвлөрсөн хогийн цэгт жилд 400 мянган тонн хогийг булж устгадаг. Булж устгах арга бол байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Европын томоохон улсууд энэ аргаас хэдийн татгалзаад байна. Тиймээс улаанбаатарчууд 2026 оноос эхлээд газарт хогоо булахгүй. Хогоо шатааж, эрчим хүч гаргаж авна. Үлдэгдэл үнс, нурмаар барилгын материал, явган замын хавтан хийж хот тохижилтод нийлүүлнэ. Үүний тулд Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Гэрээг энэ оны сүүлчээр үзэглэнэ. Түүнчлэн хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал болгох төслийг Европын сэргээн босголтын банктай хамтран хэрэгжүүлж дуусах шатандаа байна” гэдгийг хэлсэн юм. Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээс гадна Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийг Солонгос улстай хамтран хэрэгжүүлэх талаар нийслэлээс хэлэлцээр хийж байгаа билээ. Хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах, боловсруулж барилгын материал үйлдвэрлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлыг зөв ангилж, ялгаж сурах хэрэгтэй байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20