Нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа

Admin
2024/11/06
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2024 оны намрын мод тарих арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас “Ногоон хот – Иргэний оролцоо” уриатайгаар аравдугаар сарын 4-26-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. 2024 оны намрын байдлаар 23084 иргэн, 1052 аж ахуйн нэгж байгууллага нийт 559802 мод, бут, сөөгийг тарьж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад байна. Гэр хорооллын 15974 айл өрх хашаандаа 44425 ширхэг мод тарьжээ. Мөн нийслэлд нийтийн эзэмшлийн 67084 ам.метр талбайд зүлэгжүүлэлт, 19851 ам.метр талбайд цэцгийн мандал байгуулжээ. Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд 5 байршилд зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онуудад нийт 3.369.619 ширхэг мод бут таригдаж, 95 хувийн амьдралтай байгаа билээ. 2024 оны намрын байдлаар дараах байршлуудад мод тарьжээ. - Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн - 8267 - Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас - 10570 - Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”- 1671 - Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”- 1292 - Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”- 13846 - Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”- 256 -Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам - 1680 -Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"- 30460 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20