Утаагүй тамхийг хуулиар зохицуулсан орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Admin
2025/02/26
Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүйг хүн бүр мэднэ. Харин хэрэглээг яаж хянах, хор нөлөөг нь хэрхэн бууруулах, тамхи татдаггүй атлаа дам өртөж буй хүмүүст яаж туслах вэ гэдэг зохицуулалтыг хийж болдог. Хийсээр ч ирсэн. Үүний хамгийн тод жишээ нь 2014 оноос сургууль, хүүхдийн байгууллагаас 500 метрээс дотогш тамхи зарахгүй, битүү орчин, олон нийтийн газар, нийтийн зам талбайд зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт тамхи татахыг хориглосон нь маш сайн хэрэгжсэн юм. Тамхи татдаггүй мөртөө дам хохирдог, тэрчлэн тамхины хамаарал бүхий хүмүүст ч таатай зохицуулалт болсон гэж үздэг. Утаат тамхины хэрэглээнд бий болсон дээрх зохицуулалтаас хойш нэгэн шинэ хэрэглээ нь дэлхий нийтэд дэлгэрсэн нь утаагүй тамхин бүтээгдэхүүн. Монгол Улсад сүүлийн арваад жилд мөн дэлгэрч буй утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, хяналтыг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага нэгэнт бий болсон гэж олон нийт үзэж байна. Үүнд бодитой санаачилга гарган УИХ-ын гишүүдэд хандсан Монголын Интервеншнал Пульмонологийн нийгэмлэгийн мэдэгдэлд дурдсанаар утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулсан улс орнуудад янжуур тамхины хэрэглээ багасч, тамхидалтыг 30-50 хувиар бууруулсан үр дүн тэмдэглэгджээ . Тухайлбал, Японд 2011-2023 оны хугацаанд нэг хүнд ноогдох болон нийт тамхины борлуулалт 52.7 хувиар, АНУ-д мөн хугацаанд уламжлалт тамхины борлуулалт 45 хувиар буурчээ АНУ болон Японд янжуурын зах зээл хумигдаж байгаа нь зарим талаар никотин болон тамхин бүтээгдэхүүний нэр, төрөл олширсонтой холбоотой гэж үзэж буй. Японд хуулиар зөвшөөрснөөр 2016 оноос халаадаг тамхин бүтээгдэхүүн нэвтэрч, зах зээлд өрсөлдөх болсноор уламжлалт янжуурын борлуулалт буурсан болох нь Японы Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгаанд дурдсан тамхидалтын чиг хандлагатай мөн нийцжээ. Арав гаруйхан жилийн хугацаанд Японы уламжлалт тамхины зах зээлийг 50 хувиаар бууруулсан шинэ тутам никотин агуулсан утаагүй бүтээгдэхүүний хэрэглээг илүүтэй ойлгох, бусад улс оронд дэлгэрч буй хэрэглээнд юуг анхаарахыг судлах шаардлагатай гэсэн байна. Утаагүй бүтээгдэхүүнүүд нь тамхины гол найрлага болох никотиныг агуулдаг ч утаа бус уур, эсвэл аэрозоль хэлбэрээр үйлчилдэг нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд утаат янжуураас бага гэж үзэж буй. Янжуур тамхины хэрэглээгээ утаагүй бүтээгдэхүүнээр орлуулсан хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн эрсдэл утаат тамхиа хэрэглэсээр буй хүмүүсийнхээс хамаагүй бага байгаа ч судалгааг эцэслээгүй. Гэхдээ технологийн хувьсгал нь дам тамхидалт үүсгэхгүй,  тамхины үнэр гаргахгүй, янжуур шиг үнс үүсэхгүй шинж чанартай, энэ ДЭМБ-ын дам тамхидалтын эсрэг бодлогод нийцэж байгаа гэж үзвэл утаагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо цаашид ч өснө гэж төсөөлж болохоор байна. Монголын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг гэж үздэг байна. Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг, харин эмэгтэйчүүдийн хувьд хорин хүн тутмын нэг нь тамхи татдаг гэж судалгааны дүн гарчээ Утаат буюу янжуур тамхины хор уршгийн талаар шинжлэх ухаан нэгэнт тогтоосон. Харин утаагүй бүтээгдэхүүний хор нөлөө бүрэн судлагдаагүй төдийгүй татваргүй, хяналтгүйгээс шалтгаалаад зарим бүтээгдэхүүний үнэ хямд байгаа зэрэг нь өсвөр насныхны дунд хэрэглээ болж буй нь эмч мэргэжилтнүүдийг эмзэглүүлж байна. Иймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзжээ. Утаагүй тамхин бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаарх үндэслэлтэй танилцахдаа ЭНЭХҮҮ холбоосоор нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20