Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна

Ж.Булганаа
2025/09/02

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, дээрх байршилд “Юби роботикс” ХХК саарал ус ашиглах зориулалттай автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй түрээсийн гэрээ байгуулжээ. Тус компани барилгын ямар нэг зөвшөөрөлгүй, түрээсийн газартаа барилга барьж байсан зөрчлийг зогсоолоо. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангах үүднээс дагаж мөрдөж байгаа холбогдох стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.  Улсын байцаагч холбогдох бичиг баримтуудыг шалгахад энэ байгууламж нь барилгын ажлын даалгаваргүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй,  Барилгын хөгжлийн төвд зураг төслөө батлуулаагүй зэрэг зөрчилтэй байсан. Тиймээс бид албан шаардлага хүргүүлж, барилгын ажлыг зогсоолоо. Тус байгууллагад торгуулийн арга хэмжээ авч уг байгууламжийг богино хугацаанд буулгуулна. Улсын байцаагчийн заасан хугацаанд компани тус байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар нурааж, гарсан хөрөнгийг зөрчил гаргасан этгээдээр төлүүлнэ. Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ газрыг амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар ашиглахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авсан. Хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулах эрх Үндэсний соёл амралтын хүрээлэнд байхгүй” гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20