Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд

Ж.Халиун
2025/09/12

Томуугийн дархлаажуулалт эхэлсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.  

"Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сэрүүний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн салбарын ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Түүнчлэн томуугаар ахмад настан, архаг өвчтэй хүмүүс, 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, өвчлөлийн эндэгдэл бий болох эрсдэл бий. Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд юм.

Миний бие сайдаар томилогдож байх үед Улаанбурхан өвчний тохиолдол өдөрт 500-600 байсан. Харин өнөөдрийн байдлаар өдөрт 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбурхан өвчний тохиолдлыг бууруулахад эмч, эмнэлгийн ажилтнууд, эцэг эхчүүд та бүхний хичээл зүтгэл их байсныг дурдах нь зүйтэй. Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг 70 хувьд хүргэн ажилласан ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлэх нь зүйтэй.

Ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй байгаа. Үүнийг эрүүл мэндийн байгууллагын олон тооны судалгаа харуулж байна. Томуугийн улирлаар жилд 700 мянга гаруй иргэд томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд энддэг. Тиймээс бид цаашид томуугийн улирлаар нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад анхаарах шаардлагатай байна.

Үүний тулд дархлаажуулалтдаа хамрагдаж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.

Дархлаажуулалтад:

  • 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
  • 65-аас дээш насны ахмадууд
  • 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдАрхаг хууч өвчтэй хүмүүс
  • Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
  • Хүүхдийн байгууллагын багш нар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27