Гэрлэлт сүүлийн таван жилд 29 хувиар буурчээ

Ж.Халиун
2025/11/24

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд шинээр “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүллээ. Хүн ам, нийгэм эдийн засгийн байдал, гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд зэргийг тодорхойлсон дээрх судалгааны үр дүнг өнөөдөр яамны удирдлагуудад танилцууллаа.

2019 оныг 2024 онтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсэргээрээ 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

2010 онд хийсэн судалгааны үр дүнгээр гэр бүлийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон байрны асуудал тулгамдаж байсан бол энэхүү судалгаанд оролцогчид гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг мөн л мөнгө санхүүгийн гачигдал, байр, орон сууцны асуудал гэж онцолсон байна. Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил, маргаан нь олон хүчин зүйлээс хамааран бий болдог байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс, 22.8 хувь нь харилцан ойлголцдоггүйгээс, 21.5 хувь нь мөнгө санхүүгийн хомсдолоос гэр бүлийн зөрчил, маргаан үүсдэг гэж үзжээ. Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг судлахдаа олон улсад түгээмэл ашиглагддаг онол арга зүй, аргачлалыг ашигласан бөгөөд нийт 2184 өрх хамрагдсаны 40.4 хувь нь Улаанбаатар хотын, 59.6 хувь нь орон нутгийн өрхүүд юм.  

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27