Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах компанд-штабын сургууль эхэллээ

Ж.Халиун
2026/03/11

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Говьсүмбэр аймагт Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль аймаг, сумдын удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

Команд штабын сургуулийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, сумдын удирдлагын бэлэн байдлыг үнэлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, шийдвэр гаргалт, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг онцлогтой юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймаг сумдын 80 гаруй удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албадын төлөөлөл оролцсон юм.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон технологийн гаралтай аюулт үзэгдэл, ослын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд команд-штабын сургалт, дадлагын ач холбогдол өндөр байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 240 удаагийн дуудлага бүртгэгдэж, 37 иргэн амь насаа алдаж, 1116 хүн гэмтэж бэртэн, өвчилж, 878 толгой мал хорогдон, 3.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Бүртгэгдсэн тохиолдлын 50.4 хувийг обьектын гал түймэр, 15.8 хувийг цас, шаварт суусан дуудлага, 7.9 хувийг зам тээврийн осол, 7.5 хувийг төөрсөн, сураггүй болсон тохиолдол эзэлж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд жилд дунджаар 48 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгддэг бөгөөд хүн амын тоонд харьцуулахад 100.000 хүн амд жилд дунджаар 266 дуудлага ногдож байгаа нь улсын хэмжээнд аюулт үзэгдлийн тохиолдлоор эхний 5 аймгийн нэгт багтаж байна” хэмээн онцоллоо.

Харин аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ “Дорноговь, Дундговь зэрэг хөрш зэргэлдээ аймгуудаас отор нүүдлээр ирэх малчдын хөдөлгөөн их байдаг нь шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрээр өдөрт дунджаар 1000 гаруй ачаа тээврийн автомашин зорчдог нь замын ачааллыг нэмэгдүүлж, зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймд болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах нь чухал байна” гэж хэлсэн үгэндээ танилцуулсан юм.

Тус команд штабын сургууль нь удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт, штабын дадлага, сорил гэсэн 3 үе шаттайгаар 3 өдөр үргэлжлэх бөгөөд гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, байгууллагуудын харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлж, сайжруулахад чиглэгдэж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 23 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27