Дээрэлхэлтэд цэг тавих “соёлын ваучер”-ийг сэргээе, Ерөнхий сайд аа

Ж.Халиун
2026/03/18

Үе тэнгийн дээрэлхэлт сэтгэл эмзэглүүлж, өсвөр насныхан ямар харгис болсныг нийгмээрээ шүүж хэлэлцээд багагүй хугацаа өнгөрлөө. Дээрэлхэлт дэлгэрсэн гол шалтгаан бол ерөөсөө л төр. Монгол төр “Сурах орчноор хүн бүр хангагдах ёстой” гэсэн заалт Үндсэн хуульдаа тусгасан  мөртлөө сургалт муутай сургууль, цалин багатай багш нарт хүүхдүүдээ даатгаж, зөнд нь хаяад гурван аравны нүүр үзсэн нь нуух аргагүй үнэн.

Урлаг соёлд ойрхон байлгавал хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтгүй орчинд сурч болдог нь  Финлянд, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсын кейсээс тод харагддаг. Дэлхийн хамгийн бага bullying- тэй орны нэг гэгддэг Финлянд дээрэлхэлт багасгах үндэсний хөтөлбөртэй. Финляндын  сурагчид  “Culture Path” хөтөлбөрийн хүрээнд музей, театр, концерт үнэгүй үздэг. Энэ хөтөлбөрийг тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг. Финляндчууд урлагийг тансаг зүйл биш хүүхдийн эрх гэж хардаг. Өмнөд Солонгосын хот бүрд Youth Culture Center гэж бий. Сурагчид тэнд бүжиг, хөгжим зэрэг урлагийн төрлөөр үнэгүй хичээллэх боломжтой. Франц улс өсвөр насны хүүхдүүддээ соёлын ваучер тараадаг. Өсвөр насныхан соёлын ваучераа театр, кино, ном, үзэсгэлэнд зарцуулах эрхтэй. Гэх мэтээр жагсаавал өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдүүдэд, тэр дундаа өсвөр насныхныг урлагтай ойр байлгахад онцгой анхаарч, Засгийн газрууд нь багагүй мөнгө зарцуулдаг. Аристотель “Урлагийн хүмүүжил бол зөвхөн мэдлэг биш, зан чанарыг төлөвшүүлэгч. Урлаг бол  соён гэгээрүүлэх үүрэгтэй” гэж  тэртээ хоёр мянганы өмнө хэлснийг ухаантай улсууд нь олж хараад хүүхдүүддээ ингэж анхаарч байна.

Гэтэл бид хүүхдүүддээ урлагийн сайхныг мэдрүүлэх ямар ч хөтөлбөргүй. Дахиад хэлэхэд хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт дэлгэрсний гол буруутан нь төр. Манай төр хэдэн их наядын авлига, хулгайгаараа уралдсан улстөрчид, сайд нартай хэрнээ ирээдүй болсон  хүүхдүүддээ  урлагийн гоё сайхныг мэдрүүлсэн ямар ч хөтөлбөр хэрэгжүүлдэггүй. Өнгөрсөн Засгийн газрын үед хамаарах ганц гэгээлэг кейс бий. Тухайн үед  Соёлын сайд байсан  Ч.Номин  хүүхэд бүрд соёлын ваучер тараая, нэг хүүхдэд зуун мянган төгрөгийн эрхийн бичиг өгье, театр, кино үзэх, ном худалдах авах эсэхээ өөрсдөө шийдэг гэсэн  шийдэл санал болгож байсан юм.  

Хөгжингүй улсуудын туршлагыг судалж, хүүхэд залуустаа яаж анхаардагийг нь анзаарч, бодитой хөтөлбөр хэрэгжүүлэх гэж оролдсон цор ганц сайд нь тэр байв. Соёлын ваучер бол Франц зэрэг хөгжингүй улсуудын эртнээс хэрэгжүүлж үр дүнг нь хүртчихсэн яваа шалгарсан шийдэл гэдгийг зориуд онцолъё. Монголын бүх хүүхдэд ваучер тараах зардал нь 18 тэрбум гаруй төгрөг болсон санагдана.

Харамсалтай нь Ч.Номингийн энэ санал УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн улстөрийн акцид өртсөнөөр ажил болж чадаагүй юм. Бүр тодруулж хэлбэл Ж.Баярмаа гишүүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах популизмдаа  соёлын ваучерийг ашиглаж, төсвийн төслөөс хасуулж, хасуулсандаа баярлаж ярилцлага хүртэл өгч байв. Тухайн үед тэрээр “Энэ нэг ваучерийг чинь тараагаад Монголын хүүхдүүд гэгээрэхгүй” гэж мугуйдлаж байв. Хөгжингүй орнууд хүүхдүүдээ  урлагт ойрхон байлгасны ачаар өндөр ёс зүйтэй, хүнлэг, хүчирхэг иргэдтэй аж төрдөгийг олж сонсч, онцолж хараагүй явсанд нь харамсаад байдаг юм.

Ж.Баярмаа гишүүн ээ та одоо нэг тогтоод  хар даа, дээрэлхэлт яаж дэлгэрснийг.  Урлаг соёлоос хол өссөн учраас хүүхдүүд маань  ийм хэрцгий болж байна. Нэг сайдын алсыг харсан, өсвөр үе рүүгээ чиглэсэн ухаалаг бодлогыг явцуу улстөрөөр, ядмаг популизмаар дарах нь ямар аюултайг таны жудаггүй улстөрөөс харчихаж болж байна. Хатуухан хэлэхэд өчнөөн их наядаар нь төсвөөс хулгай хийдэг сайд дарга нартай байж хүүхдүүдээсээ 100-хан мянган төгрөгийн ваучер харамласнаасаа ичих хэрэгтэй, Монголын төр.

Эцэст нь нэг судалгааны статистик сонирхуулъя. “Соёл, спортын эрхийн бичиг”-ийн талаар 19.553 хүүхдийн дунд хийгдсэн тандалт судалгааг 2023 онд хийж л дээ. 23.7 хувь нь үзвэр үзэх мөнгөгүй гэсэн хариу өгчээ.  “Соёл, спортын эрхийн бичиг”-ийг хэрэглээнд гаргавал 94 хувь нь ашиглана гэсэн байх юм. Үе тэнгийн дээрэлхэлт  олныг шуугиулсан энэ үед  ийм судалгаатай, эрэлттэй шийдлийг ажил болгомоор байна. Шуудхан хэлэхэд дээрэлхэлтэд цэг тавих соёлын ваучерийг сэргээе, Ерөнхий сайд аа.

 Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 23 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27