ЕВРОПЫН ХОЛБОО ДЕЛТА ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭГ БҮРТЭВ

Admin
2020/08/07
Дэлхий дахинд элэгний Б вирусийн халвдартай нийт хүн амын таван хувь нь Д /Делта/ вирусээр давхар халдварласан̆ байдаг байна. Манай улсад 100,000 орчим иргэн Б+Делта вирусийн халдвартай болохыг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. Д вирус халдварлахдаа зөвхөн элэгний Б вирустэй хүнд халдварладаг гэдгээрээ онцлогтой. Элэгний Б болон Д вирусийн халвартай хүний эрүүл мэндийн нөхцөл байдал нь дан элэгний Б вирустэй хүнттэй харьцуулахад элэгний архаг эмгэг цирроз, декомпенсаци болон хавдар үүсэх эрсдэл нь хэд дахин хурдан, хүнд байдаг учраас Д вирусийн эм, эмчилгээний асуудал дэлхийн сая сая хүний хүлээлт, анхаарлын төвд байсаар байсан юм. Саяхныг хүртэл Д вирусийн халдварыг эмчлэх боломж  бараг байхгүй, элэгний Б вирусийн эмчилгээний эмүүд нь Д вируст нөлөөлдөггүй болох нь тогтоогдчихсон байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эм, биотехнологийн компаниуд уг вирусийн эсрэг эмийн эрэлд судалгаа, шинжилгээг тууштай хийж ажилласаар байсныг онцлох хэрэгтэй. Тэр дундаас ХБНГУ-ын “MYR pharmaceuticals” биотехнологийн компанийг өнөөдөр онцлох гэж байна. 2011 оноос үйл ажиллагаа явуулж буй, эмийн компаниуд дундаа харьцангуй шинэ тооцогдох бөгөөд Хейлбэрги Их сургууль, Исерм Их сургуулийн проф. Стефан Урбаны 20 жилийн судалгааны үр дүнд гаргаж авсан Булевиртид эмэнд суурилсан, HERPLUDEX 2mg бренд эмийг эмчилгээнд нэвтрүүлэхээр шаргуу ажиллаж байгаа юм байна. Энэ талаар доктор, профессор Ж.Чинбүрэн өнгөрсөн жил иргэдэд мэдээлэл дамжуулж байсан бөгөөд "Европын холбоо Делта вирусын эмчилгээг бүртэглээ" гэх мэдээллийн дагуу манай сэтгүүлч түүнээс дараах тайлбарыг утсаар авлаа.   Уг эмчилгээний үйлдлийн механизмыг  энгийнээр тайлбарлавал элэгний Б болон Д вирусийг элэгний эсрүү нэвтрэх боломжийг үгүй болгосноор элэгний эсийг халдвар авахаас хамгаалж, үйл ажиллагаа нь хэвийн байх нөхцөлийг хангаж өгөх юм. Булевиртидийн хувьд  фаз 1-ийн аюулгүй байдал,тун тохируулалт, үл нийцэл, ALT нөлөөлөлийг тодорхойлсон дөрвөн судалгааг ОХУ болон ХБНГУ-д, фаз 2-р шатны гурван судалгаа ОХУ, ХБНГУ, Франц, Молдави, Румин зэрэг улсуудад Булевиртид 5мг-10мг тунгаар хэрэглэхэд элэгний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг тогтоох гурван судалгаа хийгдсэн байна. Фаз 3-р шатны судалгааг ХБНГУ, ОХУ, Итали, Гүрж ,АНУ,  Швед улсуудад Булевиртидийг удаан хугацаанд хэрэглэхэд гарах үр дүн судалгаа эхлүүлжээ. Одоогоор булевиртид эм нь Европийн холбооноос өнөөдрийг хүртлэх хугацаанд элэгний Б вирусыг эмчлэх эмийн цор ганц амжилттай явагдаж байгаа төсөл бөгөөд судалгааны хугацаанд шаардлагатай бүхий л зөвшөөрөл, сертификатуудаа хангасаар байгаа юм байна. Эдгээр мэдээллийг салбарын бид BAD HOMBURG, Germany, Aug. 4, 2020 /PRNewswire/ эх сурвалжаас авч байна. Дашрамд хэлэхэд, Шинээр эм зах зээлд гарах дундаж хугацаа нь дөрвөн фаз судалгаа хамарсан 30-аад жилийн ажил байдаг тул Буливертид зах зээлд бүрэн хэрэглэгдэж эхлэх хүртэл хамгийн хурдан ажиллахад судалгааны нэг фаз, 5-10 жил шаардлагатай байдаг гэв.   Эх сурвалж: Тусгал.мн

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… 18 цагийн өмнө
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 18 цагийн өмнө
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20