Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо

Ж.Халиун
2026/06/19

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдлаа.

Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит дээд хэмжээний чуулга уулзалт, хуралд

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал  Т.Тэлмэн оролцож,  Агаарын тээврийн холбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж,  мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав.

Түүнчлэн Захирлуулын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын Агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны  зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа  өгсөн байна.

Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.

Сүүлийн үеийн бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан  зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн зорчигчын үнийн тарифт нэмэлт оруулан эдийн засгийн зохицуулалт хийж тулгараад байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай IATA-ны 2026 оны хэтийн төлөвт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй  байгаа нь цаашдын агаарын тээврийн салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэгээр онцолжээ. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд саад учирсан нь дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Тус бүсээр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 25 орчим хувь дамжин өнгөрдөг бөгөөд нийлүүлэлтийн тасалдал нь газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнийг богино хугацаанд огцом өсгөөд байгаа юм. Дээд хэмжээний хурлын үеэр IATA-ны тооцоогоор 2026 онд Brent төрлийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 95 ам.доллар, онгоцны түлшний дундаж үнэ нэг баррель нь 152 ам.долларт хүрнэ гэсэн төлөвийг гаргасан нь  өмнөх оныхоос  70 хувиар давсан үзүүлэлт юм. Мөн IATA-ны 2026 оны  төсөөллөөр түлшний зардал нь агаарын тээврийн компаниудын нийт үйл ажиллагааны зардлын 31.4 хувийг эзлэхээр байна.

МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байна.

Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн гадаад улсын нисэх буудлуудад нийлүүлж буй агаарын хөлгийн түлшний үнэ 100 хувиар өссөн бөгөөд дотоодын ханган нийлүүлэгч "Эрчист Ойл" ХХК-иас нийлүүлж буй түлшний үнэ 68 хувиар нэмэгдсэн байна. Үүний үр дүнд агаарын хөлгийн түлшний зардал нь компанийн нийт үйл ажиллагааны зардлын 33 хувийг эзэлж, зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна.

Үүний зэрэгцээ агаарын хөлөг болон хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол нь агаарын хөлгийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамж болон өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байна. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 21 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 21 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27