Тэтгэврийн доод хэмжээг 1500000 төгрөг болгох өргөдөлд ердөө 2938 хүн гарын үсэг зуржээ

Ж.Халиун
2026/06/29

"Монголын ихэнх ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, зээлтэй , нэг сарын хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байдалд байна"  гэх үндэслэлээр Тэтгэврийн доод хэмжээг 1500000 төгрөг болгох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тэгвэл тус өргөдөлд өнөөдрийн байдлаар ердөө 2938 хүн гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрснээр уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломж бүрдэх учиртай. Тус өргөдөлд 2026 оны 6 дугаар сарын 3-наас гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд 7 дугаар сарын 3-нд гарын үсэг хүлээн авах хугацаа дуусах юм. 

Хэрвээ та гарын үсэг зурахыг хүсвэл энд дарж нэгдээрэй. 

Өргөдөлд, 

"Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ цахим системээр хүлээн авч болно.” гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын иргэн миний бие дараах саналыг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, нийгмийн халамж хүртэх эрхийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах шаардлага тулгамдаж байна. Монгол Улсад тэтгэврийн хэмжээ нь амьжиргааны бодит өртөгтэй нийцэхгүй байгаа нь тэтгэвэр авагч иргэдийн худалдан авах чадвар буурахад хүргэсэн байна. Тэтгэвэр авагч иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь статистик мэдээллээр батлагдаж байна. Тухайлбал, 2025 оны байдлаар Монгол Улсад тэтгэврийн дундаж хэмжээ ойролцоогоор 800 мянган төгрөг байна. Нөгөө талаас тэтгэвэр авагчдын ихэнх нь доод болон дундаж хэмжээнд ойролцоо тэтгэвэр авч байгаа нь орлогын хувьд хязгаарлагдмал байдлыг харуулж байна. Ийм хэмжээний орлогоор өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тасралтгүй өсөж буй нөхцөлд ахмад настнуудын худалдан авах чадвар бодитоор буурч, хүнс, эм, дулаан, орон сууц, ахуйн үйлчилгээ зэрэг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг бүрэн хангах боломж хязгаарлагдаж байгаа нь бодит нөхцөл байдлаар нотлогдож байна. Дээрх үндэслэл, тооцоонд тулгуурлан дараах саналыг гаргаж байна: Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөг болгон нэмэгдүүлэх хуулийг Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай байна" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 21 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 21 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27