Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна

Ж.Халиун
2026/07/06

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойгоо долдугаар сарын 7-ны өдөр тэмдэглэнэ.  Түүхт ойн хүрээнд “Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл; Монгол Улсын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.07.06/ зохион байгууллаа.  

МИАТ ТӨХК болон Удирдлагын академи хамтран зохион байгуулсан тус хурлаар агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг онцолсон юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Бүсийн дэд Ерөнхийлөгч доктор Шье Шиньчуань, Бойнг компанийн Бүсийн борлуулалт хариуцсан дэд захирал  Зайд Алами, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн анхлах багш Ж.Мөнхбаатар, БНСУ-ын Корэй Аэропэйс их сургуулийн процессор Пак Жин Ву, БНХАУ-ын Гранд Чайна  Авиэшин компанийн менежер Сун Кай нар болон агаарын тээврийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын эксперт, мэргэжилтнүүд оролцон туршлага, шинэ санаа, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцсэн юм. 

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ. Тэрбээр “Энэ хурал нь салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлэгчид, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хооронд туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүй солилцох талбар болохоос гадна Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжил, хэтийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм” хэмээн хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн “Иргэний агаарын тээврийн салбар нь цаг хугацаа, орон зайг товчлох хэлбэрээр дэлхий даяар эдийн засгийн хөгжлийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэж буй түүхэн эргэлтийн цаг үедээ байна гэж тодорхойлж болно. Энэ утгаараа Монголын иргэний агаарын тээврийн салбар ч мөн адил түүхэн цаг үедээ байна гэж хэлж болно.  Түүхийн ийм онцлог үед аюулгүй байдлыг бэхжүүлж, үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд дэлхий агаарын тээвэрлэгчид нэгдэн хамтарч ажиллах нь зүйтэй. Ийм эгзэгтэй мөчид МИАТ компанийн зүгээс энэ хурлыг зохион байгуулж байгаа нь ихээхэн чухал арга хэмжээ болж байна” гэв.

Үндсэн илтгэлийг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ МИАТ компанийн 70 жилийн түүхэн замналыг товч дурдаад, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, сорилтын талаар Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) -аар дөрвөн асуудал онцолсныг тэмдэглэв.  Бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаар эдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байгааг тэрбээр илтгэлд дурдав.

Эрдэм шинжилгээний энэхүү хурал нь салбарын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох,  мөн судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд чиглэснээрээ чухал ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 21 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 21 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27