Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан хуралд оролцогч, зохион байгуулагчдын аюулгүй байдлыг хангах шуурхай бүлгийн томилгоот бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна.
Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Мөн гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (0)