Монгол Улсын Хөгжлийн банк шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай олголоо.
Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг төсөл
хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, өнөөдрийн байдлаар эхний үеийн 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг амжилттай барьж дуусгаад байна.
Сэтгэгдэл (0)