Т.МӨНХСАЙХАН: Хавдрын эрсдлийг бууруулах, сэргийлэх интервэнцийг тэргүүлэх чиглэл болгоно

Admin
2020/09/03
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор салбарын сайд лавлагаа  шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Хавдар Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны Доктор Н.Эрдэнэхүү эмнэлгийнхээ хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан : ХСҮТ нь эмчилгээ, оношилгоо дээр олон дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсэн чадварлаг хамт олон. Энэ хэмжээгээр эмнэлгийн ачаалал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэхдээ ХСҮТ бол лавлагаа шатлалын эмнэлгийн үүргээ гүйцэтгэж орон нутаг, дүүрэгт ачааллаа хуваарилах, эмчилгээ үйлчилгээгээ нутагшуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Лавлагаа шатлалын эмнэлэг нэгдсэн системтэй бодлого хэрэгжүүлэх зохион байгуулалт, бусад талын дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй байдаг. Хавдрын маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хэдий ч өвчлөл, нас баралтанд дорвитой бууруулж чадаагүй. Тиймээс хавдар үүсгэж буй суурь шалтгаан, эрсдлийг тогтоох тал дээр судалгааны ажлууд хийгдэж байна. Эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж, ажиллаж байна. Бид дан эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ анхаараад явбал өвчлөлийг бууруулж, ачааллыг багасгаж чадахгүй. Бид ард, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой. Өнөөдөр хавдраар өвдсөн хүмүүсийн 73 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож, 86 хувь нь 45-аас дээш насны хүмүүс эзэлж байна. Гэхдээ тохиолдлын хавдрууд улам залуужиж байгаа үзүүлэлт гарсан. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг цогцоор нь шийдэх алхамуудыг ЭМЯ-аас хийж эхэлсэн. Хөдөө, орон нутаг, дүүргүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдээ тогтмол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулдаг байхыг зорьж байна. Энэ жилдээ багтаж нийслэлийн хоёр дүүрэгт, хоёр аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулахаар болсон. Одоо ажлууд нь хийгдээд, хүний нөөцөө сургаад, чадавхжуулаад явж байна. ЭМЯ бодлого гаргаж байна гээд дан тушаал гаргаад орхих биш бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж, бодит үр дүн гартал дэмжиж ажиллана. ХСҮТ дээр анхаарч, арга хэмжээ авах ажлууд олон байгаа. Бодит үр дүн гарахуйц ажлуудыг хэрэгжүүлнэ. Хавдрын асуудал дээр эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээ, оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэнэ. Бид нийлж зөв бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж, санхүүгийн сахилга баттай, зөв менежменттэй ажиллах шаардлагатай” хэмээн онцоллоо. Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… 19 цагийн өмнө
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 19 цагийн өмнө
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20