Д.Адьяасүрэн: “Хашаан дотроос- Хөгжил эхэлнэ”

Admin
2020/10/13
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 15-ны өдөр болно. Энэ удаагийн сонгуульд аймаг, нийслэл суманд шинэ залуу улс төрчид олноор өрсөлдөж байгаа юм. Тэдний нэг Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Арвижих багт нэр дэвшигч, шинэ залуу улс төрч Д.Адъяасүрэнг бид урин ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе . Цаг үеийн хувьд эгзэгтэй үед аймгийн иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Улс орны эдийн засаг хүнд , нам  улс төрийн хувьд эгзэгтэй цаг мөч байгаа нь үнэн. Гэхдээ залуус бид ямар ч үед хүчтэй дуу хоолой болсоор байх ёстой гэж боддог. Тиймээс аймгийн иргэдийн хуралд нэр дэвших шийдвэр гаргалаа. Нутаг орны хөгжлийн асуудалд санаа зовж явдаг Дундговийн иргэн, залуу хүний хувьд олон зүйл бодож төлөвлөөд байна. Хийж хэрэгжүүлэх боломж гарах байх гэж найдаж сууна даа. Дундговь аймгийн тэр дундаа говь нутгийн хөгжлийг хэрхэн харж байна? Залуусын төлөөлөл төдийгүй эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж сонгогчид харж байгаа байх. Тэр ч утгаараа хийж хэрэгжүүлэх ажлууд шинэлэг онцлогтой байх болов уу гэж харж байна. Тухайлбал таны дэвшиж буй Сайнцагаан сумын Арвижих багт юу хийхээр төлөвлөж байна? Манай аймгийн /Дундговь/ хувьд дэд бүтэц муу, мал аж ахуй дээр түшиглэсэн эдийн засагтай. Би өөрөө ч малчин айлын охин. Тэр ч утгаараа малчдын ахуй амьдралын талаар багагүй мэднэ. Аймгийн төвийн хувьд ихэнхи айлууд гэр хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд  орон сууц нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч төлөвлөлтгүй учраас цаашид барилга байгууламж нэмэгдэх тусам үүнийг дагасан асуудлууд ундарна гэсэн үг шүү дээ. Тйимээс учир утгагүй орон сууцжуулалтаас илүү гэр хорооллын дахин төлөвлөлт чухал байна. Ялангуяа миний дэвшиж буй энэ Арвижих багт дахин төлөвлөлт чухал байна. Өөрөөр хэлбэл хашаандаа сайхан амьдрах боломжийг л бий болгох чухал байна. Энэ төслийг иргэдтэй хамтдаа эхлүүлье гэж төлөвлөөд байна. Мөн цөлжилтийн эсрэг мод тарих ажлыг ч эхлүүлмээр байна. Хашаа болгон нэг мод тарьж болж байна. Цөлжилтийн эсрэг хийгээд өөрсдийн тав тухтай амьдрах нөхцлийг иргэд өөрсдөө бий болгоёо л гэж байгаан. Хойноосоо эхлээд цөлжиж байгааг хүн бүр мэднэ. Үүний эсрэг хамтдаа тэмцэж нутаг орондоо сайхан амьдрах л чухал байна шүү дээ. Наад зах нь дахин төлөвлөлтийн хүрээнд хашаа хорооны өнгө үзэмжийг сайжруулж, хаалганы өнгийг жигдрүүлэх, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, явган хүний зам, засмал зам оруулж төв замруу холболт хийх зэрэг ажлууд хийгдэхээр харагдаж байна. Нөгөө талаас хөрсний бохирдол ч яригдаж байна. “Жорлонгоо өөрчилье” төслийг ч нэвтрүүлэх боломжтой шүү дээ. Том барилга байгууламж барихаас илүүтэйгээр айл өрхийн хөгжлийг онцолж байх шиг байна. Өрхийн хөгжлөөс нутгийн, цаашлаад улс орны хөгжил яригдах байх л даа. Өнгөрсөн хугацаанд хувь хүний хөгжилдөө боломжийнхоо хэрээр анхаарлаа. Одоо сурсан мэдсэнээ нутаг орондоо ажил хэрэг болгож хэрэгжүүлэх цаг болжээ гэж харж байна. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь ч урам зориг өгч байна. Амжилттай яваа эрийн ард мундаг эмэгтэй байдаг гэдэг шүү дээ. Түүн шиг хөгжлийн асуудлын ард эмэгтэйчүүд бид нуугдаж байгаа нь үнэн. Одоо бид ил гарч, ажиллах хэрэгтэй байна. Тиймээс миний гол зорилго өрхийн хөгжилд илүү анхаарна. Хашаанаас хөгжил эхэлнэ гэдэг ч үүнтэй холбогдоно. Хашаандаа сайхан амьдарч байгаа өрх бүр аз жаргалтай, санхүүгийн асуудал багатай амьдарч чадна шүү дээ. Энэ мэт зорьсон ажлуудынхаа хүрээнд хэд хэдэн төслийг санаачлаад байна. “Хашаандаа дотроос хөгжил эхэлнэ” төсөл “Эмэгтэйчүүд төв” байгуулах төсөл Хэвлэл мэдээллийн байгууллагын тоог “Хөгжлийн төв” байгуулах /Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн/ Мэдээж эдгээр ажлуудыг хийхэд Арвижих багийн иргэдийн маань дэмжлэг туслалцаа маш чухал. Хийж хэрэгжүүлэхээр бодож яваа ажил болгон минь нутгийн хөрсөн дээр бодит ажил болоход нутгийн иргэд минь намайг дэмжиж, хамтдаа хийж хэрэгжүүлнэ гэж харж байна. Хашаанаас эхлэх хөгжил нутгийн хөгжил, цаашлаад улс орны маань хөгжил болно гэж итгэж явна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 21 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 22 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27