Хавдаргүй Монгол эмэгтэйн төлөө уулзалт зөвлөгөөн боллоо

Admin
2020/10/29
“Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх” үйл ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд ажиллах "Салбар дундын зөвлөл" байгуулагдав. Энэ чиглэлээр 2020 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд аймгийн удирдлага, төрийн байгууллагууд, олон нийт, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран үйл ажиллагаа явуулснаар, хамтын хүчээр хэрэгжүүлэх шинэ зорилт, үйл ажиллагааны чиглэл тодорхойлогдлоо. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2018 оны статистик мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.5 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас барж байна. Үүнээс умайн хүзүүний хорт хавдраар 569,847 эмэгтэй, умайн хүзүүний хорт хавдрын улмаас 311,365 эмэгтэй эндсэн гэсэн тоо баримт гаргасан бөгөөд ялангуяа Азийн орнуудад өвчлөл, нас баралт өндөр, Монгол улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт өвчлөл нас баралтаараа нэгдүгээрт орж байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хүний хөгжлийн индексээр хорт хавдрын өвчлөл, нас баралтыг тооцон үзэж хөгжил буурай орнуудад өвчлөл өндөр байна хэмээн гаргажээ. Зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнуудад (Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос, Монгол) дунджаар 100 000 хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн стандарт түвшин 10.9 тохиолдол, нас баралтын стандарт түвшин 4.1 тохиолдол байгаа бол Монгол улсад 100 000 хүн амд 23.5 тохиолдол, нас баралт 100 000 хүн амд 10.2 байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн Бүртгэл тандалтын албаны статистикаас харахад манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна. 2008-2017 онуудад умайн хүзүүний хорт хавдраар жилд дунджаар 400 гаруй эмэгтэй шинээр өвчилж, умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны улмаас 140 гаруй эмэгтэй нас баржээ. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2-рт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлоороо 3-рт, нас баралтаараа 5-рт эрэмбэлэгдэж байна.Умайн хүзүүний хорт хавдар нь Хүний папиллом вирүсээр (ХПВ) үүсгэгддэг. ХПВ нь 200 гаруй хэв шинж байдаг ба үүн дотроос 16 болон 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдрын 70 хувийг үүсгэх шалтгаан нь болдог.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 22 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 22 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27