УХТЭ-Д "ДЭЛХИЙН ХАРВАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ТАВ ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

Admin
2020/10/30
Дэлхийн харвалтын эсрэг өдөр жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тохиодог бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгаас “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг зохион байгуулж байна. УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд: Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгээс шат дараатай ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг бол Дэлхийн харвалтын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд тархины цусны харвалтаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, үзлэг оношилгоог таван өдрийн турш үзүүлнэ. Бидний хувьд нарийн мэргэжлийн төвүүдийн төвлөрлийг сааруулах Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд бусад эмнэлгийн ачааллыг хуваалцах замаар тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж, энэ ондоо багтаан тархины харвалтын нэгжийг байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд нийслэлийн зүүн бүсийн иргэдэд энэ төрлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэх юм. УХТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Дуламрагчаа: “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг үйлчлүүлэгч, сувилагч, эмч нар гэсэн гурван чиглэлээр зохион байгуулах юм. Харвалт нь Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт ихтэй, нас баралтаар 2-3-т жагсдаг, сүүлийн таван жилийн судалгааг харахад энэ төрлийн эмгэг байнга өсөлттэй, залуу хүмүүс ч харвах тохиолдол их байна. Харвалт өгөх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Цусны даралт ихсэх өвчин, судасны гаж хөгжил, судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болж харвалт өгөх нь их байна. Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог гэсэн баримт бий. Тархины цус харвалтын шинж тэмдэг дийлэнхдээ ахмадуудад илэрдэг байсан бол сүүлийн жилүүдэд залуус, хүүхдүүдийг ч айлгах болжээ. Энэ нь нийгмийн бухимдал, сэтгэл гутрал, амьдралын буруу хэв маяг, хооллолтоос шууд бусаар хамаардаг болохыг эмч нар хэлж байна.  

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… 19 цагийн өмнө
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 20 цагийн өмнө
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20