Сүүлийн 24 цагт 130 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Өчигдөр/2021.03.26/ улсын хэмжээнд 16800 хүнд шинжилгээ хийхэд 130 хүнээс коронавирус илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 4340 боллоо. Өнөөдрийн байдлаар 1,192 хүн эмчлэгдэж байгаагаас Хөнгөн-1,030 Хүндэвтэр-92 Хүнд-8 Маш хүнд-3 хүн байгаа юм.