Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙН ТӨЛӨӨ ИРГЭН БҮР ӨНӨӨДРӨӨС ХИЧЭЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Admin
2021/03/22
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж байгаа бөгөөд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа Эрүүл мэндийн сайд илэрхийлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм. Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья гэлээ. Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 21 цагийн өмнө
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт … 2025/12/13
Монгол өв уламжлалыг шингээсэн 100 ортой цэцэрлэгийн барилга… 2025/12/13
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хянал… 2025/12/12
БНСУ-ын визний татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа… 2025/12/11
Ж.Чинбүрэн өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникт аж… 2025/12/11
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр ш… 2025/12/11
Ирэх онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сү… 2025/12/11
Улаанбаатар хот 2030 онд метротой болно 2025/12/09
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж,… 2025/12/09
Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 632 сая орчим т… 2025/12/08
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсго… 2025/12/08
Ирэх даваа гарагаас бага ангийн сурагчид зургаан долоо хоног… 2025/12/08
Г.Лхагвамаа: Аливаа зүйлд багш хүн өөрөө манлайлах ёстой гэж… 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг … 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
ЗГ: Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулла… 2025/12/04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэ… 2025/12/04
Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “АЛТАН… 2025/12/04