Д.Нарангэрэл: PCR шинжилгээг цөөлж вакцинжуулалтаа нэмэх чиглэл баримтална


Admin
2021/03/23
Улсын онцгой байдлын Шуурхай штаб нь өнгөрсөн долоо хоногоос эхлээд шинэ зохион байгуулалтанд орлоо. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар УОК-ын Шуурхай штабд НОК, ДОК, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудаас гадна дүүргүүдийн орлогч дарга нарыг нэгтгэж ажиллаж эхлээд байна. Шуурхай штабт ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэлтэй уулзаж, иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуултуудад хариулт авлаа. – Иргэд сайн дураараа эсрэг биет тогтсон эсэхээ үзүүлж болох уу? Эсрэг биет гэдэг хэллэг өөрөө албаны нэршил уг нь биш юм. Ерөнхийдөө дархлаа тогтсон гэдгийг хүмүүс ингэж хэлээд хэвшчихлээ. Өвчлөөд эдгэрсэн хүмүүст 4 – 6 сарын, вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст 6 – 12 сарын дархлаа буюу олны хэлдгээр эсрэг биет тогтож буй одоогийн судалгаа бий. Тэгэхээр нэгэнт эдгэрсэн, эсвэл вакцины хоёр тунгаа хийлгэчихсэн бол эсрэг биет тогтсон эсэхээ үзүүлээд байх онцын шаардлагагүй юм. – 65 -аас дээш насныхан дархлаажуултанд хамрагдах уу? Хамрагдана. Дэлхий дахинд 65 -аас дээш насныхны эмнэлзүйн туршилтууд хийгдээд дууссан, тэгэхээр манай улс ч бас удахгүй 65-аас дээш насныхнаа дархлаажуулалтанд хамруулна. – Хүмүүсийн бие физилогийн онцлогоос шалтгаалж вакциныг сонголттой хийх үү? Ямар ч тийм зүйл байхгүй. Вакцин бүр өөрийн үйлдвэрлэгчийн хэрэглэх заавартай, түүнийг л буруу ойлгосон бололтой юм. – Эхний тунгаа АстраЗенека хийлгэчихээд хоёр дахь тун нь хятад, орос гэх мэт өөр вакцин хийх боломжтой юу? Товчхондоо хоёр өөр төрлийн вакцин хольж болох уу? Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой, дэлхийд гарсан судалгаанууд бий. Гэхдээ олон нийтийн айдас болгоомжлолыг тооцож, эрсдэлгүй байх үүднээс манай улсад эхний тун ба хоёр дахь тун ижил үйлдвэрийн /улс нь өөр байж болно/ төрлийн вакцин хийх чиглэл баримталж байгаа. – Одоо ирчихсэн байгаа 470 мянган тун вакцинаа бүгдийг нь тарьчихаад, дараагийн ээлжинд ирэх вакцинуудаас хоёр дахь тунгаа тарьж болох уу? Бүрэн боломжтой. Гэхдээ вакцины түгээлт өөрөө ганц манайд ч биш дэлхийд хомсдолтой байгаа эрсдлээ тооцож, аль болох олон хүнийг богино хугацаанд дархлаажуулах бодлого барьж байгаа. – Манай улсад вакцин хийлгэсэнээс болж нас барсан, эрүүл мэндээр хохирсон тохиолдол бий юу? Олон нийтийн сүлжээнд буруу ташаа янз бүр мэдээлэл их явж байгаа хэдий ч хариуцлагатайгаар хэлэхэд яг одоогоор манай улсад ийм нэг ч тохиолдол гараагүй. Ерөнхийдөө вакцины эхний тунд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах гэх мэт дархлаажуулалтын дараах урвал, хөнгөн шинж тэмдэг илэрсэн байгаа. – Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцин хийлгэсэн бол яах вэ? Эх, ураг хоёрт хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа одоогоор дэлхийд гараагүй байна. – Вакцинд хамрагдсан хүмүүс халдвар тараах эрсдэлтэй юу? Маш бага. Энгийн үгээр хэлбэл дархлаа тогтсон хүн тэр болгон халдвар тараахгүй. Яг тэрүүхэн мөчид ам хамарт нь байгаа вирус ханиаж найтаалгахад гэдэг ч юмуу гадагшаа цацагдах маш бага хэмжээний эрсдэл бий. Гэхдээ хоёр тунгаа бүрэн тариулсан хүний хувьд гэдгийг дахин сануулж хэлэх нь зөв. – Вакцин тариулсан хүмүүст гэрчилгээ өгөх үү? Хоёр дахь тунг тариулсаны дараа гэрчилгээ бичиж өгнө. – Вакцинжуулалт хэзээ дуусах вэ? Нийслэлийн хэмжээнд 7-р сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөгдөөд байгаа. – Эмнэлэгт яаралтай тусламжаар ирсэн хүнээс PCR нэхээд байна гэх юм? Эмнэлэгт хэвтэхээр ирэх, эмнэлэгт яаралтай тусламжаар ирэх хоёр ялгаатай. Цаг товлоод эмнэлэгт хэвтэх хүмүүсээс PCR шинжилгээ авна, яаралтай тусламжаар ирэх бол авахгүй. Ер нь бүгд цаг авч шинжилгээ өгнө, бүр онцгой яаралтай үед УОК Шуурхай штабаас тухай бүрт нь зохицуулж арга хэмжээ авч байгаа. – PCR шинжилгээний цэгүүдийг нэмэх боломжтой юу? Бараг боломжгүй. Бид PCR шинжилгээний тоог аль болох цөөлж, вакцинжуулалтдаа илүү анхаарах бодлого баримталж байгаа. – PCR шинжилгээ яагаад ингэж олон хийгээд байгаа юм бэ? Олон шалтгаантай. Албан байгууллагууд өөрсдөө бас PCR шинжилгээ ихээр шаарддагаас үүдэж хүмүүс олон удаа PCR хийлгэх хандлага бас бий. PCR шинжилгээ үнэгүй байгаа нь бас нөлөөлж байна, үнэндээ цаанаа улсаас маш өндөр зардал гарч буй. Цаашид цөөхөн байлгахаар анхаарна. – Хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэдийн 72 цаг дуусаагүй байхад аймгууд руу орох замын пост дээр төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ аваад байна. Энэ ямар учиртай юм бэ? Ямар ч ийм журам байхгүй. Тухайн орон нутаг өөрсдөө хэтрүүлж, дур мэдэж буй асуудал. – Өдөрт илэрч байгаа халдварын тоог зориудаар нэмж зарлан иргэдийн дунд айдас үүсгэж байна гэсэн хардлага байна. Ийм боломжтой юу? Ямар ч боломжгүй. Маш олон хяналттай, лайн листээр гарч байгаа. Лаборатори болон тандалтын хоёр хэсгийн 40 орчим хүн нэгнээ хянаж ажиллаж байгаа. 3 – 4 хүн хуйвалдаж шинжилгээний хариу янз бүр болгосон элдэв хэрэг гарсан учир ийм хардлага үүссэн байх. 30 – 40 хүн хуйвалдаж, олон нийтэд халдварын тоог нэмж өсгөн мэдэгдэх боломжгүй. – Өвчилсөн хүмүүст яг ямар эмчилгээ хийж байгаа вэ? Хөнгөн өвчтөнд эмнэлэгт эмчийн заавраар вирусын эсрэг болон шинж тэмдэг дарах эмчилгээ хийж байгаа. Гэрийн эмчилгээнд бол C, D амин дэмүүд, өвчин намдаах эмийн эмчилгээ хийж байгаа. Хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдэд хавсарсан эмчилгээг эмнэлэгт үзүүлнэ. – Ковидын халдварыг Завхан аймагт эмчилсэн тохиолдол гарлаа. Цаашид орон нутгуудаар эмчлэх үү? Цаашлаад бүх аймаг, боломжтой бол сумдад эмчилгээ хийхээр төлөвлөж байгаа. – Иргэдийг гэрээр эмчилж эхэлсэн үү? Өнөөдрийн байдлаар /3 сарын 22 байдлаар/ 180 хөнгөн өвчилсөн хүн гэрээр эмчлүүлж байгаа. Орон гэрийн нөхцөл байдал, хамт амьдрах хүмүүсийг харгалзан тухайн хүний зөвшөөрөлтэй гэрээр эмчилж байгаа. – Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс гэрээсээ гарч орохыг яаж хянах юм бэ? Яг одоогоор хувь хүний ухамсарт найдахаас аргагүй. Бид ард иргэддээ итгэж байгаа, гэхдээ мэдээж олны дунд янз бүр хүн бий. Бид бүхний хэнийх нь ч дэргэд ковидын халдвар байгаа гэдгийг алхам тутамдаа ойлгож маш сэрэмжтэй байх хэрэгтэй. – Хөнгөн өвдсөн иргэдээс 10 хоногийн дотор шинжилгээ авахгүй эмнэлгээс гаргаж байгаа гэж үнэн үү? Үнэн. Нэгэнт эдгэсэн бол тухайн хүний биед дархлаа тогтсон, халдвар тараах эрсдэлгүй. Хүний биеэс вирус ялгарлаа ч “үхсэн вирус” гэж судлаачид үзэж байгаа. – Засгийн газар биднийг хуураад байна, үнэндээ ковид-19 гэдэг халдварт өвчин байхгүй гэж боддог хүмүүс олон нийтийн 20 хувийг эзлэж байгаа гэсэн судалгаа харсан. Дэлхий даяар 122 сая хүн коронавирусээр өвдөж, 2.7 сая хүн нас бараад байна. Энэ статистикийг харахад л ойлгомжтой болов уу. – Ковидын хөл хориогоор дамжуулж дарангуйллын орон болох гэж байна гэсэн хардалтанд ямар хариу өгөх вэ? Үүнд улс төрч нар илүү тодорхой хариулт хэлэх байх. Гэхдээ нэг зүйл тодорхой хэлэхэд дэлхий даяар гурван аргаар л ковидтой тэмцэж байна. Нэгдүгээрт хөл хорио, тусгаарлалт, хүн амын нягтаршлыг бууруулах, хоёрдугаарт хувь хүний халдвар хамгааллын дэглэм буюу маскаа зүүх, хоорондын зай барих, гуравдугаарт вакцин. Өндөр хөгжсөн орнууд ч, ядуу буурай нь ч энэ гурван аргаар л тэмцэж байгаа. – Манай улс ер нь ковид-19 эсрэг сайн ажиллаж байгаа юу? Энэ бас л улс төрчид эсвэл олон нийтийн зүгээс үнэлэлт өгөх хариулт байх. Ямартай ч дотроо алдахгүй жил орчим тэсэж байгаад, вакцинтай золгоод байгаа нь бидний хөдөлмөрийн үр дүн. Вакцин гараагүй үед дотроо вирус алдсан бол яах байсан гэж бодохоос ч дотор арзайдаг юм.


Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… 23 цагийн өмнө
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 23 цагийн өмнө
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… 23 цагийн өмнө
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 23 цагийн өмнө
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20