Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлжээ

Admin
2021/03/24
Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, 5,392 хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар хариу арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 350 ор дэлгэн ажиллуулж, 348 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хамт олон зэрэг ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх нь халдварын тархалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой бөгөөд тусгаарлалтын арга хэмжээнд гэрийн тусгаарлалт болон зочид буудлын тусгаарлалт багтана. Зочид буудалд тусгаарласан хүмүүс тодорхой хугацааны дараа гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин саяхнаас халдварын ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хяналт маш чухал байдаг. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эрүүл мэндэд нь хяналт тавих, олон нийттэй харилцахаас сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тусгаарлалтад орох иргэдийн тоо огцом өсөж байгаа. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Энэ хугацаанд харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөмж хүргүүлэх байдлаар ажилладаг. Энэ хүрээнд гэрийн эргэлт, үзлэгийг сайжруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх, хэрэгцээт эм бэлдмэлийг нь хүргэж өгөх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж ажиллаж байгаа юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27