Соёлын бүтээлч сарын хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
Үзэсгэлэнгийн үеэр “Монгол толь” аппликейшний нээлт, “Монголчуудыг бичиг үсгийн дурсгал” цуврал контентын танилцуулга, “Оюуны охь” бичиг соёлын цахим үзэсгэлэн, монгол толь аппликейшний шторк, цахим контент ашиглах заавар зэргийг танилцуулав.
Тус үзэсгэлэн нь дижитал хэлбэрээр явагдах бөгөөд цахим технологид суурилсан төдийгүй урлагаар дамжуулан иргэдэд өв уламжлалаа хайрлах сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
“Үнэт ховор номын музей”-г монголчуудын бичиг соёлын эртний дурсгалуудыг гадаад, дотоодын хүмүүст үзүүлэн таниулах зорилгоор байгуулжээ. Энэ удаагийн “Оюуны охь” үзэсгэлэн нь Монголд анх удаа цогц платформ ашиглаж, цахим технологийн хөгжил дэвшлийг харуулан галерей, үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.