Монгол улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5 дугаарт орж байна. Тэр дундаа ясны хугарал үүсэх гол шалтгаан нь уналт байдаг.
Манай улсын хувьд 10 хүн тутмын 3 нь унаж гэмтсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна.
Өвлийн улиралд явганаас унах нь ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, тархины битүү гэмтэл цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй тул халтиргаатай замаар анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.
Иргэд та бүхэн халтиргаа гулгаа ихтэй үед явганаас унаж бэртэхээс сэргийлэн доорх зөвлөмжийг дагаарай:
- Биед эвтэйхэн, алхахад чөлөөтэй дулаан хувцас өмсөх
- Нарны гэрэл цасны гялбаанаас сэргийлж бараан шил зүүх
- Тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг учир гараа халаасандаа хийж явахгүй байх
- Резин, каучук ултай, чийг нэвтэрдэггүй, дулаан, намхан ултай гутал сонгох
- Ажил гэрийнхээ ойр орчмын зам, үүд хаалганы хэсгийг авулгүй болгож цас, мөсийг цэвэрлэх, элс хайрга цацах
- Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
- Шаардлагатай үед өөрт тохирсон таяг хэрэглэхийг зөвлөж байна.
- Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Гэр бүл, хүүхэд:
- Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
- Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
- Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
- Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.