Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр, 2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан асуудал нь хакеруудын алдагдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайтад зарагдаж байсан мэдээлэл байгаа. Энэ мэдээлэл нь 10 сарын 06-нд анх тус сайтад тавигдсан. Тиймээс ТЕГ-аас энэ асуудалтай холбогдуулаад ажлын хэсэг гарч шалгаж байна. Тавигдсан мэдээллээс харахад эхний ээлжид алдагдсан мэдээлэл нь Хаанбанкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллээс харахад тэгж дүгнэж болохоор байгаа. Нарийн мэдээллүүдийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа учраас үүнтэй холбоотой асуудлыг нийтэд ил ярьж танилцуулах боломжгүй" гэлээ.