Эрээн боомтоос орж ирэх чингэлгийг тээвэрлэж авчраад Амгаланд байрлах логистикийн төв дээр гол ачаануудаа буулгахаар зохицуулалт хийгдэж байна. Амархан муудах, температурын горим шаардах ачаануудыг ачаа хүлээн авагч нар өөрийн агуулахдаа буулгах аж.
Улаанбаатарт орж ирсэн чингэлэгтэй ачаануудыг ямар нэг сааталгүйгээр хурдан хугацаанд суллаад буцаах ажил дээр Тээврийн цагдаагийн албатай хамтрах бөгөөд хүлээн авах, ачих буулгах ажлыг 24 цагийн зохион байгуулалттай байлгахаар зохицуулалт хийж байгаа талаар мэдээллээ.