АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний найман сард 226 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 буюу 8.1 хувиар өсчээ. Ингэж өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 23 (15.4%)-иар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (4.0 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин 2021 оны 08 сард 22 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 7-оор буюу 24.1% буурсан байна. Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас буурахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 5 буюу 21.7%, хахууль авах гэмт хэрэг 6-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ