Сүүлийн 24 цагийн хугацаанд 262 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 158, орон нутагт 100 хүнээс халдвар илэрсэн бөгөөд зөөвөрлөгдсөн 4 тохиолдол бүртгэгджээ. Харин нас баралт гараагүй байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан нийт тохиолдол 386.520, нас баралт 2041 бүртгэгдээд байна. Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2583 иргэн байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл 253 хүнд, 52 маш хүнд өвчтөн байна. Мөн хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 4711 иргэн байгаа аж.