МҮБХ-ны удирдлагууд үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл /малгай, зодог, шуудаг/ үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй 2021 оны 12 дугаар 20-ны өдөр уулзалт хийжээ. Тус уулзалтад "Монгол зодог" ХХК, "Монгол бөх гутал" ХХК, "Уран мандал" ХХК, "Манлай зодог" ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.
Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй "Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт" тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулжээ.
Нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд "Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв"-өөс патент олгохгүй бөгөөд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулах боломжгүйг мэдэгдлээ.
Жич: Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтой болно гэлээ.