Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас оюутан цэрэг хөтөлбөрийг түр хугацаанд зогсоогоод байсан бол энэ жилээс дахин эхлүүлэх гэж байна. Засгийн газрын тогтоолын дагуу “Оюутан цэрэг"-ийн бүртгэл 3 дугаар сарын 1-нд эхлэх журамтай, халдварын тархалтаас болж өөрчлөгдөхгүй бол хугацаандаа бүртгэл явагдана гэдгийг албаныхан хэлж байна.
"Оюутан цэрэг" хөтөлбөр нь суралцах хугацаандаа цэргийн алба хаших боломж олгодгоороо давуу талтай. Оюутан байх хугацааны зуны хоёр сард багтаж цэргийн боловсрол олж авдаг . Шаардлага нь оюутан 18 насанд хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч байх ёстой.
Бүртгүүлэх оюутнууд:
- 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
- Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
- Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм.