• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Азийн хөгжлийн банкны “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавхи бэхжүүлэх нь” төсөл үр дүнгээ тайлагналаа

Азийн хөгжлийн банкны “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавхи бэхжүүлэх нь” төсөл үр дүнгээ тайлагналаа

2022/12/07
- Нийгэм
0
Тус төслийн хүрээнд нийгмийн халамжийн салбарын бодлого боловсруулагчид, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, Хэлэлцүүлэг, судалгаа нөлөөллийн ажлыг дэмжих, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Хяналт шалгалтыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий ажлыг бүрэн хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн халамжийн удирдах ажилтан, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд бүхий 7 удаагийн нийт 2000 гаруй оролцогчтой сургалтыг цахимаар болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, нийгмийн халамжийн бодлогын 4 судалгаа, бодлогын хураангуй 5 тоймыг Олон Улсын зөвлөхүүд болон Судалгааны институттэй хамтран хийсэн юм.
Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулга, дагалдах дүрэм, журам боловсруулахад дээрх судалгаа суурь болохуйц сайн хийгдсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед Монгол улсын нөхцөл байдалд тохирсон оновчтой шийдвэр гаргаж, төслийн ажлыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцолж, оролцогч талуудад талархал илэрхийллээ.
Төслийн хаалтын арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багийн ахлагч ноён Лудовико Карраро, АХБ төслийн багийн гишүүд, НҮБ-ийн төлөөлөл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.