• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурал боллоо

2022/12/22
- Нийгэм
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд: хүртээмжтэй, эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төр болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, оюутнуудын оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал- салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хуралд нийт 60 гаруй судалгааны өгүүлэл ирснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, салбар салбараа төлөөлсөн 7 шүүгчдийн санал нэгдсэнээр дараах шагналт 4 байр шалгарлаа. Үүнд:

I байранд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Н.Цэсэнжав ахлагчтай баг- Гуяны арын булчинг сунгах төхөөрөмж зохион бүтээж эмчилгээнд ашигласан үр дүн

II байранд: Монголын Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн багш Ө.Мөнхтуул, Т.Батдулам нар- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын бэлгийн цогц боловсролын мэдлэг, хандлагыг судлах нь

III байранд: Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн П.Норовням ахлагчтай баг- Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг үнэлэхэд олон улсын үйл ажиллагааны ангиллыг ашиглах нь

IV байранд: Тээврийн цагдаагийн албаны Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбаатар- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг замын хөдөлгөөнд ялгаварлахгүйгээр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх нь

Нэгдүгээр байр эзэлсэн бүтээлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас залуучуудыг дэмжих хүрээнд Старт-ап төсөлд хамруулах мөн тусгай байр эзэлсэн бүтээлийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо санхүүжүүлэхээр болсон нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын бодит үр дүн юм.

Нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж өгүүллэг ирүүлсэн зочин илтгэгч болон амжилттай илтгэлээ хэлэлцүүлсэн, сонирхож сонссон нийт оролцогч та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.