• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайруулах хүрээнд шинэчлэн боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцууллаа

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайруулах хүрээнд шинэчлэн боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцууллаа

2023/04/17
- Нийгэм
0

Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогод Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийж, хөгжлийн бодлогод хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бүрдүүлэх, ядуурлыг тууштай бууруулах зорилтууд туссан.

Дээрх зорилтуудын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэн боловсруулж буй Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг төрийн бус байгууллага,  мэргэжлийн холбоодын төлөөлөлд танилцуулж, санал авах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг ТББ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн дунд зохион байгууллаа.

Арга хэмжээг Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар нээж,   Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус танилцуулсан.

Оролцогчид тулгамдаж  буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар болон шинэчлэн боловсруулж буй хуулийн төслүүдэд тусгах санал,  хүсэлтээ дэвшүүлсэн. Цаашид дээрх хуулийн төслүүдэд оруулах санал, зөвлөмжүүдийг бичгээр болон цахим хэлбэрээр авч ажиллах юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.