Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогод Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийж, хөгжлийн бодлогод хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бүрдүүлэх, ядуурлыг тууштай бууруулах зорилтууд туссан.
Дээрх зорилтуудын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэн боловсруулж буй Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлд танилцуулж, санал авах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг ТББ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн дунд зохион байгууллаа.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар нээж, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус танилцуулсан.
Оролцогчид тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар болон шинэчлэн боловсруулж буй хуулийн төслүүдэд тусгах санал, хүсэлтээ дэвшүүлсэн. Цаашид дээрх хуулийн төслүүдэд оруулах санал, зөвлөмжүүдийг бичгээр болон цахим хэлбэрээр авч ажиллах юм.