Д аминдэм агуулсан хоол хүнс хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?
Д аминдэм нь зарим эрдсийг шингээхэд тусалдаг ба хэрвээ бага байвал кальцийн дутагдал үүсэж яс сийрэгжих, ялангуяа хүүхдүүдэд сульдаа (рахит) өвчин үүсгэдэг.
Д аминдэм агуулсан хүнс хэрэглэснээр,
- Яс шүдний эрүүл мэндэд тустай
- Яс, үений эмгэгээс сэргийлэх, үений үрэвслийн эмчилгээнд тустай
- Архаг өвчнөөс сэргийлж, залуу эрч хүчтэй байхад тусална
- Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ.
Д аминдэм нь хүнсэнд маш бага хэмжээгээр агуулагддаг. Өндөг, сүү, мөөг, малын элэг, загасны маханд бусад хүнстэй харьцуулахад илүү хэмжээтэй агуулагддаг ба наранд биеэ шарах болон эмчийн заавраар нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг.
![](https://chuhag.mn/wp-content/uploads/2023/11/zagas.jpg)