Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр хязгаарлалт тогтоогоогүй

Admin
2021/06/30
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу? -Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт /маш өндөр эрсдэлтэй/, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан санал зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн. – Хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа юу? -Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн. Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа 7 дугаар сарын 04-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй. Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг. – Тэгвэл хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн үг үү? -Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна. Ингэхийн тулд бүх талын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэж байж эрсдэл бага гарна. Мэдээж цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хязгаарлалтын үйл ажиллагааг тухай бүр авч шийдвэрлэнэ. Гадны улс орнуудад вирусын мутацлагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаа учир эргээд хөл хорио, хязгаарлалтын дэглэмдээ шилжиж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Халдварын тархалт, нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвгүй тул цаашдаа бид бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж нийгмийн харилцаанд орох шаардлага тулгарч байна гэдгийг анхааруулмаар байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27