БСШУЯ: 4-5 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ БҮРЭН ХАМРУУЛНА

Admin
2021/08/13
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар өчигдөр/2021.08.12/ мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн танхимын хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ. Ингэхдээ таван настай хүүхдүүдийг бүрэн, дөрвөн настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн хамруулна. Харин 2-3 настай хүүхдүүдийн хичээлийг халдварын тархалтаас хамааран эхлүүлэх хугацааг зарлах юм байна. Цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 16-наас 25-ны хооронд үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд таван настай 77185 хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах юм. Энэ талаар БШУЯны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Цар тахлын улмаас хичээлийн жилийн тал хувийг сурагчид зайны сургалтад хамрагдаж өнгөрүүлсэн нь хүүхдүүдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс ирэх сард танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг 7 дугаар сарын 20-ноос хойш хангаж эхэлсэн. Ингэхдээ ЭМЯ-тай хамтарсан Ажлын хэсгийнхэн дэлхийн улс орон сургууль, цэцэрлэгийн хичээлийг хэрхэн эхлүүлж байгаа талаар судалсан. Энэ жил халдварын өндөр эрсдэлтэй орчинд есдүгээр сарын 1-нд танхимын сургалтыг эхлүүлэхээр боллоо.Тиймээс эхний ээлжинд 4-5 насныхны хичээлийг эхлүүлэх саналыг Эрдэмтдийн зөвлөл гаргасан. Ингэхдээ таван настай 77185 хүүхдээ бүрэн, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан дөрвөн настнуудаа үргэлжлүүлэн хамруулна. Гэхдээ эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн хүүхдүүдийг элсүүлнэ. Цаашдаа үе шаттайгаар сургалтыг эхлүүлнэ. Танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүдээ хувилбарт сургалтад хамруулна. Хувийн өмчийн цэцэрлэгт хүүхэд нь суралцдаг бол төлбөрийн нөхцөлийг сайтар тохирч гэрээ байгуулах хэрэгтэй” гэсэн юм. Тухайн цэцэрлэгт халдвар гарвал зайн сургалт руу шилжинэ. Ингэхдээ нэг хүүхдээс халдвар илрэхэд тухайн анги 14 хоног зайнаас хичээллэнэ. Тухайн давхарт ажиллаж байгаа гурав хүртэлх бүлгээс тус бүрээс нь халдвар илэрвэл тэр хэсгийг хааж мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Өөр өөр корпуст байрлах ангиудаас халдвар илэрвэл цэцэрлэгээрээ зайн сургалт руу шилжих гэсэн зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ. Тиймээс танхимын сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд боловсролын байгууллага болоод эцэг эхийн хамтын ажиллагаа маш чухал гэдгийг БШУЯ онцоллоо. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь явуулахын тулд хэсэгчлэн хаах замаар танхим болон зайн гэсэн хоёр хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн нь энэ юм. Харин 2-3 настнуудыг COVID-19 халдварын тархалтаас хамааран үе шаттайгаар цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар БШУЯны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “2-5 насныхан вакцинд хамрагдах боломжгүй учир халдварт өртөх эрсдэл өндөртэй. Дан ганц COVID-19 биш хавар, намрын улирлын томуу дэгддэг манай улсад энэ насныхан эсэргүүцэх чадвар багатай учир хамгийн их өртдөг. Тиймээс нөхцөл байдлыг үнэлж байгаад 2-3 настай хүүхдүүдээ хэзээ хэрхэн хүлээж авахаа зарлана” гэв. Өнгөрсөн улиралд сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдүүдийн 60 орчим хувь нь хамрагдсан юм. Эрүүл мэндийн яамтай хамтран халдварын үеийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гаргажээ. Анги дүүргэлтийн хувьд нэг ангид ихдээ 25 хүүхэд хичээллэнэ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн чухал. Тиймээс хүүхдүүд цэцэрлэгийн үүдэнд амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Харин гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Цэцэрлэг болон гэртээ хүүхдийн ам хоолойг зайлшгүй зайлуулах ёстой. Тоглоом болон хүнсний бүтээгдэхүүн гэрээсээ авчрахгүй. Цэцэрлэгийн өдрийн сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна. ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ЯВУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүйгээр ажиглаж, тусгаарлахыг зөвлөлөө. Үүнээс гадна багш, ажилчдын аюулгүй байдал маш чухал. Тиймээс халдварын сэжигтэй, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлаар тусгаарлагдсан багш, ажилтанд хүндэтгэлтэй хандаж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчоос цалинтай чөлөө олгох асуудлын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулахаар болжээ. Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл хичээлийн хэрэглэгдэхүүнийг гурван сарын турш хэрэглэгдэх хэмжээгээр бэлтгүүлнэ.Ангид байгаа тоглоом болон сургалтын зүйлүүдийг хүүхдүүдэд дамжуулж хэрэглүүлэхгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө. БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Энэ жил нийтдээ 77 мянга гаруй хүүхэд сургуульд орно. Нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийн 30 хувийг судалгаанд хамруулна. Судалгааг есдүгээр сарын 15-наас эхлүүлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл хийнэ. Цэцэрлэгт халдвар гарлаа гэхэд зайн сургалт руу 14 хоног шилжинэ гэдгийг би дээр дурдсан. Тухайн нөхцөлд бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зориулсан дасгал, ажлын дэвтрүүдийг нарийвчилж боловсруулан хүүхдүүдэд тараахад бэлэн болсон. Бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулсан дасгал ажлын дэвтрийг 5 настай 77.8 мянган хүүхдэд хүргэнэ. 0-5 насны хүүхдийн хөгжлийг эцэг эх, асран хамгаалагчид хянаж, тохирсон дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн цахим гарын авлага бэлтгэнэ.Мөн бэлтгэл бүлгийн багшид зориулсан зөвлөмжийг багш нарт хүргүүлнэ” гэлээ.

Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү… 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай а… 2026/07/30
​Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ы… 2026/07/30
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр… 2026/07/30
Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар шуурхай … 2026/07/30
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишг… 2026/07/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн … 2026/07/25
7 дугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/25
24-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална 2026/07/24
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн … 2026/07/23
Усны ослын 45 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/07/21
Ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/21
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажил… 2026/07/15
18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20, 21-нд нутгийн зүүн хагас… 2026/07/15
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн… 2026/07/14
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хий… 2026/07/09
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТАРСАН “НОГООН ХЭРЭМ” ТӨСЛИЙН ДӨРӨВДҮГ… 2026/07/09
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэлээ 2026/07/08
Төлбөр төлөөгүй бол 21 дэх удаагаас төлбөр авах цэг дээр саа… 2026/07/08
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж … 2026/07/06