Я.ЭРДЭНЭСАЙХАН: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Admin
2021/08/30
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа. -Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна? -ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. МУ-ын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол Улсыг төлөөлж өгч байгаа бэлэг учраас дотооддоо үйлдвэрлэсэн, үндэснийхээ онцлог дүр төрхийг илэрхийлсэн, чанар стандартын шаардлага хангасан байвал зүгээр гэж ярилцаад  Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргын тушаал 2021 оны 4-р сард гарсан. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дамжуулан үйлдвэрлэгчдэд хандаж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийхээ дээж, танилцуулгыг ирүүлэхийг урьсан. Нийт 22 үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүний үнэ, санал ирсэн. Тоо ширхэг, бүтээгдэхүүний чанар болон яг бэлэг болгон өгөх зориулалтын шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа. Гадаад харилцааны яамныхан бас ажлын хэсэг байгуулаад Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдуудын яамдуудаас саналыг нь авч, судалж үзье гэж ярилцаж байгаа юм билээ. Одоохондоо эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. -Энэ санаачилгыг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх нь аль аль талдаа үр ашигтай байх болов уу гэж харж байна? -Ер нь нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж өгөх нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүн цаашлаад монголоо сурталчлах давуу талтай. Бид гадны орнуудын туршлагыг судалж үзсэн. Жишээлбэл, Солонгосын парламентын гишүүн нь тухайн сонгогдсон тойргийнхоо бүтээгдэхүүнийг гадны зочид төлөөлөгчдөд өгдөг. Энэ нь улсаа сурталчлахаас гадна тойргоо сурталчилж байгаа юм. Солонгос, Япон улсад гадны гэхгүй дотоодынхоо төлөөлөгчдөд ч их хурлын гишүүний хувиар бэлэг өгдөг юм байна. Энэ жишгээс бид санаа авч, ажил хэрэг болгохоор ажиллаж байна. -Бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнд ямар шаардлага тавих вэ. Нэгдсэн стандарт гэж байх уу? -Яг тогтсон стандарт гэж байхгүй. Нэг жишээ дурдахад, Вьетнамын төлөөлөгчид арьсан түрийвч, бээлий, цүнх гээд арьсан бүтээгдэхүүн их сонирхдог. Гэтэл Солонгос, Япончууд илүү архи сонирхдог. Харин Европынхон, Канадууд ноолууран бүтээгдэхүүн сонирхдог гээд улс орны онцлог өөр учраас бүгдэд нь ижилхэн бэлэг өгч болохгүй. Тиймээс тухайн оронд сууж байгаа монголын төлөөллийн байгууллагуудаас  санал авах хэрэгтэй байна. Дээрээс нь нэг жилд хэдий хэмжээний тоо ширхгийг ямар төсвөөр хийдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж үнэдээ тааруулан бэлгийн багц гаргана. -Саналаа ирүүлсэн компаниуд ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ? -Зарим нь ноос, ноолууран зарим нь арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн байгаа учраас нийлүүлээд “бэлгийн багц” гаргах боломжтой. Одоохондоо энэ багц бүрдээгүй байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээс дахин санал авах шаардлагатай байгаа юм. Өмнө ирсэн болон шинээр ирэх бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаад сонгон шалгаруулалт хийе гэж төлөвлөж байна.  Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тийм учраас үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна. Сонирхсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид [email protected] мэйл хаяг руу байгууллага болон бүтээгдэхүүний товч танилцуулгыг үнийн саналын хамт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх боломжтой.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27