БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САМАРЫН БИЗНЕС ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?

Admin
2021/09/13
Д.Сарангэрэл сайдын үеэс эхтэй самрын бизнес үргэлжлэхээр зэхэж байна. Их ургалтын жил шувтарч, энэ жил самрын гаралт бага байтал Байгаль орчны яаманд хүргэгдсэн прогноз мэдээллээр энэ жил их нөөцтэй юм гэнэ. Самрын бизнес цэцэглэж болох ч байгаль орчин, амьтдаа бодвол хазаар хэрэгтэйг санах хэрэгтэй. Гэтэл  байгаль орчин, ан амьтан, ургамал, ус хамгаалах үндсэн гол үүрэгтэй салбарын яам самрын бизнест гараа дүрчихсэн явдаг. Энэ жил ч яам маань оролцоод явбал, самрын бизнесээс багагүй ашиг хүртээд “Хилээр хуш модны самар гаргах, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл” нэртэй цаасыг хэвлэж гаргах бололтой. Самарчдаас байгаль орчноо хамгаалж, нөөцтэй үед нь тохиромжтой хэмжээнд зөвшөөрөл олгох атал нөөцгүй болсон ч байгаль орчноо хайрлаж, хамгаалах зорилгоо умартаад самарчидтай гар барьвал САЛБАРЫН ЯАМ байгаад хэрэг юун. Хилээр хуш модны самар гаргах, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл нэртэй байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулах, Монгол орны ой модыг тэр чигт нь устгах “төлөвлөгөө” он дамжин амжилттай хэрэгжсээр байна. Зорилгоо умартан мөнгөнд сохорсон БОАЖЯ-ны “мунхаг” шийдвэр, амар хялбар аргаар бэлэн мөнгөтэй болох хүсэлтэй иргэдийн гарт Богдхан уулнаас  эхлээд Хан хэнтийн нурууны хушин ой өдөр шөнөгүй мунадуулж байна. Монголд мунадуулж, боргоцойгоо “хураалгаагүй” хуш мод бараг үлдсэнгүй.  Хууль бус самарчдад сүйтгэгдэж байгаа хушин ой ганцхан Дархан цаазат Богд хан уулын хушин ой биш. Архангай, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг 10 аймгийн 63 сумын хушин ой сүйдэж байна.   БОГД ХАН УУЛЫН ХУШИН ОЙ БҮХЭЛДЭЭ САМАРЧДАД ЭЗЛЭГДЭЭД БАЙНА. ЭНЭ ОЙД 100-200 МЕТР ЯВААД Л САМАРЧДЫН ОТОГ ТААРНА. САМАРЧИД 60-70 КГ ЖИНТЭЙ МОДОН МУНААР МУНАДАЖ, ДОРГИОГООД БОРГОЦОЙГ УНАГАЖ, ДАРАА НЬ ТҮҮДЭГ. ДЭЭР НЬ ОТОГЛОСОН ГАЗРАА ХОГООР ДҮҮРГЭЭД ҮЛДЭЭНЭ. Хамгийн ноцтой нь Богд хан уулын хушин ойд дураараа дургиж, байгаль орчныг ноцтой хохироож байгаа самарчдад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналт, цагдаагийн аль алинаас ямар ч хяналт алга. Тэд хуш модыг хүссэнээрээ сүйтгэж, хугалж, хөрөөдөж, хогоо хаяж, самрыг нь тонн тонноор нь зөөж, архидан согтуурч, хоорондоо зодолдож байхад хууль хяналтын нэг ч байцаагч тэнд очдоггүй гэнэ. Уг нь ойн тухай хуулиараа иргэн ахуйн зориулалтаар ихдээ 25 кг самар түүх зөвшөөрөлтэй бөгөөд нэг кг тутамд 500 төгрөг буюу 12500 төгрөгийн төлбөр төлж, зөвшөөрөл авах ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар түүх аж ахуйн нэгж нэг кг тутамд 800 төгрөг төлж, зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл Богд хан уулын хушин ойд самар түүж байгаа иргэдэд ямар ч зөвшөөрөл байхгүйгээр барахгүй нэг удаадаа нэг тонн орчим самар түүгээд уулнаас буудаг гэнэ. Түүнчлэн ууланд гархад нь ч, уулнаас буухад нь ч хэн ч шалгадаггүй учраас зөвшөөрөл авах шаардлага байдаггүй тухай ярьж байна. Тэд хэдийгээр хуш модыг мунадаж, мөчрийг нь хугачиж, боргоцойг нь түүснээрээ байгалиа сүйтгэж байгаагаа мэддэг ч мөнгө олох хүслээ түрүүнд нь тавьдгаа ч нуугаагүй юм. САМРЫН ИХ УРГАЛТЫН ЖИЛ 2020 ОНД ДУУССАН. ЭНЭ ЖИЛИЙН УРГАЛТ ХАРЬЦАНГУЙ БАГА БУЮУ ҮНДСЭНДЭЭ УРГАЛТ ӨНЖИХ ЖИЛҮҮДИЙН ЭХЛЭЛ. ГЭТЭЛ САМРЫН БИЗНЕСЧИД БАГАХАН УРГАСАН САМРЫГ Ч ОРХИЛГҮЙ БАЙГАЛЬ ЭХИЙГ СҮЙТГЭХЭЭР ХАНЦУЙ ШАМЛААД БАЙНА. “ХИЛЭЭР ХУШ МОДНЫ САМАР ГАРГАХ, ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙГ Л ГАРГУУЛЖ БАЙВАЛ ЮУ ГЭХ НЬ ХАМААГҮЙ. 2021 ОНД САМРЫН НӨӨЦ ӨМНӨХ ЖИЛИЙНХТЭЙ ИЖИЛ ИХ ГАРНА ГЭХ “ХУДАЛ” ПРОГНОЗООР ДАХИН ЗӨВШӨӨРӨЛ ГАРГУУЛЖ, БАЙГАЛЬ ЭХРҮҮГЭЭ ДАЙРАХААР ЗЭХЭЖ БАЙНА. САМРЫН БИЗНЕСТ ГАРАА ДҮРСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫХАН МААНЬ ОДОО ХЭРХЭХИЙГ Л ХАРАХ ҮЛДЭЖ БАЙНА.   БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САМАРЧИДТАЙГАА ТЭМЦЭХ ҮҮ? ГАР БАРИХ УУ?  

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөх… Өчигдөр
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа Өчигдөр
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 2026/09/10
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 2026/09/10
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20