Ээмэг болон чип ашиглаж мал бүртгэлжүүлэх аян өрнөж байна

Admin
19 цагийн өмнө
ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аян болгон зарлаж, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлээд байна. Мал бүртгэлжлүүлэх ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн дараах мэдээллийг өглөө. Аяны хүрээнд мал сүргийг үе шаттайгаар бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгчээ хавар, намрын технологит хугацаанд бүртгэлжүүлж байгаа гэлээ. Малын үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний технологит хугацаа хавар 3-р сарын 20-ноос 5-р сарын 25-ныг хүртэл, намар 9-р сарын 10-наас 11-р сарын 10-ныг хүртэл байдаг. Намрын технологит хугацаанд цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан мал сүргийг бүртгэлжүүлэх ажил ид өрнөж байна. Тэр дундаа БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын бод малыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Учир нь хил нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд хилийн байгууллага малыг ялгаж, танихад бүртгэлжүүлэлт маш чухал байдаг. Малыг бүртгэхдээ ялган тэмдэглэх хэрэгсэл гэж нэрлэдэг 12 оронтой код бүхий ээмэг болон чипийг ашигладаг бөгөөд чипийг адуунд, ээмгийг үхэр, тэмээ, хонь, ямаанд хэрэглэж байна. Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулснаар малчдад тодорхой боломжууд бий болох юм.  Тухайлбал, Мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, Малаа алдсан тохиолдолд бүртгэлийн дугаараар мөрдөн мөшгөж олох боломжтой, Малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан малчныг төрөөс олгож буй урамшуулалд хамруулдаг байх зарчимд шилжиж байгаа, Түүнчлэн малаа барьцаалж банкнаас зээл авах, даатгалд хамруулахад бүртгэлтэй эсэхийг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх боломж тус тус бүрдэж байна. Нийт 1.0 сая толгой мал бүртгэлжүүлэхээр төлөвлөснөөс хаврын технологит хугацаанд 46.0 хувийг нь ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн байна. Одоо намрын технологит ажил эхлээд ид дундаа явж байгаад бөгөөд 11-р сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Мөн тухайн малын ээмэгний дугаараас гадна мал зүйн шаардлага хангасан фото зургийг нь мэдээллийн санд оруулах зорилготой ажиллаж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг давхар хөгжүүлж байгаа аж.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27