Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хэрэгжилт энэ онд дуусна

Admin
2021/10/12
"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилт энэ онд дуусна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ хуульд хэрхэн хамрагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Энэ оны ес дүгээр сарын байдлаар хуулийн үйлчлэлд 19.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж , тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа аваад байна. Малчды г малын тооллогын бүртгэл буюу А дансаар нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлдог. Малчдын хувьд, мал маллаж байсн ы г нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу малын ‘’А’’ данс юм. 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Сард нөхөн төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгийн 10 хувь буюу 42 мянган төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл иргэн нэг жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх бол 504 мянган төгрөг төлнө. Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болох юм. Тодруулбал, Өндөр насны тэтгэврийн хувьд малчин нь нийт 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, Нийт 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Энэ оны найм дугаар сарын байдлаар 20.6 мянган малчин дээрх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар шимтгэлээ нөхөн төлж байна, нэг иргэн дунджаар 47 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1 974.0 мянган төгрөг төлсөн байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Одоо 3 сар үлд сэн тул хуулийн хүчинтэй хугацаанд амжиж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авч, нөхөн төлж болох хугацаагаа тодруулан, шимтгэлээ төлөх, нөхөн төлсөн хугацаагаа баталгаажуулах боломж байгааг зөвлөлөө.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27