Самар түүх, бэлтгэх зөвшөөрлийг цуцалж магадгүй байна

Admin
2021/10/12
Засгийн газрын хуралдаанаар хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Учир нь энэ жил самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон  зэрэг асуудал анхаарал татаж байна. Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлиг гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн байгаль орчин, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтийг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг хориглохоор ярилцаж байгаа бөгөөд энэ асуудлыг маргаашийн/2021.10.13/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Байгаль орчны сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар ЗГ-ын хуралдаанаар уг асуудлыг оруулж байгаа гэх мэдээлэл байна. Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлсэн юм. Тэрээр “Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг.  Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна. 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг” болохыг албан бичигтээ онцолжээ. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллага болон зарим иргэд БОАЖЯ-наас самар түүх зөвшөөрөл олгосон асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байсан юм. Энэ дагуу ч салбарын сайд гаргасан шийдвэрээ эргэн харахаар болсон бололтой. Нэмж мэдээллэхэд энэ жил самрын нөөц маш бага байхад “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс нөөц ихтэй мэтээр худал мэдээлэл гаргасны улмаас самар түүх зөвшөөрлийг 4 аймаг, 9 сумдад олгосон гэж “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллага мэдээллээд байгаа юм.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27